DVD киног яаж компьютер руугаа хуулах вэ? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Хичээл - Программ хангамж
Бичсэн Алтансүх   
2010 оны 1-р сарын 11, Даваа гариг, 15:47
01_dvd_videoТаны өөрийн цуглуулсан DVD-нүүд зурагдчих гээд санаа зовоогоод эсвэл түр зээлсэн DVD киног аятайхан хуулаад авчихмаар байвал наашаа суугаад үзээрэй. DVD-г шууд хуулчихаж болох боловч 4.3GB хэмжээтэй учраас хэдхэн кино хуулаад л хард дискээ дүүргэчих учраас хуулахын зэрэгцээ хувиргаж шахах хэрэгтэй байдаг. Энэ бүхнийг хийхэд танд тус болох цөөн хэдэн програмыг товч танилцуулъя.

1. DVD43
http://www.dvd43.com
Энэ програмын тусламжтайгаар тусгай нууцлалтай, хуулбарлахын эсрэг хамгаалалттай DVD-ны кодыг тайлж болно. Бүх кинонд ашиглах албагүй бөгөөд Encrypted буюу нууцлалтай гэх мэт алдаа гарсан нөхцөлд ажиллуулан хамгаалалтыг идэвхгүй болгоно. Энэ програм нь мэдээж хуулдаг програм биш бөгөөд та дараахи програмуудтай хослуулан хэрэглэнэ гэсэн үг.

2. DVDShrink
DVDShrink нь DVD-5 (4.7GB) болон DVD-9 (8.5GB) аль алиныг дэмждэг бөгөөд маш бага хэмжээтэй видео файл болгон хувиргаж чаддаг юм. Reauthor горимоор нь хувиргахдаа  DVD-ний нэмэлт видеонууд, нэмэлт хэлнүүд, зарим хэрэггүй гэсэн үсэглэлийг орхиж хуулснаар илүү бага хэмжээтэй файл болгож болно.
02_dvdshrink

3. Handbrake
Handbrake програм нь DVD-г хуулахдаа компьютер төдийгүй жижиг зөөврийн төхөөрөмжүүдэд үзэхэд илүү тохиромжтой байдлаар хөрвүүлдэг. Windows, MacOS, Linux үйлдлийн системүүдэд бүгдэд ажилладаг үнэгүй програм юм. DVD болон MPEG файлуудыг MP4, MKV файл болгон хөрвүүлэх боломжтой.
03_handbrake


Сэтгэгдлүүд (2)Add Comment
...
Бичсэн hi, January 14, 2010
Танай сайт их таалагддаг цаашдаа шинэ мэдээ байнга нэмэж байгаарай гэж хүсье!!
...
Бичсэн Оргил, January 14, 2010
Тэгээд эд нараас үнэгүй татахаар тавиж өгөөч
Сэтгэгдэл бичих

busy