2009 оны Үүрэн холбооны хэрэглээний харьцуулсан судалгаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 24
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 11-р сарын 19, Пүрэв гариг, 22:59

dw_logoМиний компьютер/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны багаас хийсэн Монгол Улсын 2009 оны үүрэн холбооны хэрэглээний харьцуулсан судалгааг та бүхэнд хүргэж байна. Дашрамд дурдахад бид 2007 оны 6 ба 12 дугаар сар, 2009 оны 4 дүгээр сард үүрэн холбооны зах зээлийн болоод хэрэглээний талаарх харьцуулсан судалгааг уншигчиддаа толилуулсан билээ. Энэ удаагийн нийтлэлдээ 2009 оны 9-р сарын байдлаар Монгол улсын үүрэн холбооны салбарын судалгааг хүргэж байна. Та эдгээр судалгаа болон бусад олон сайхан мэдээллүүдийг Миний компьютер/Digital World сэтгүүлүүдээс хүлээн авч уншаарай.

НЭГ. ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ
Хэдхэн жилийн өмнө технологийн цоо шинэ үзэгдэл, тансаг хэрэглээ гэгдэж байсан гар утас, интернэт өнөөдөр монголчуудын нийгмийн амьдралын салшгүй хэрэглэгдэхүүн, өдөр тутмын хэрэглээ болжээ. Хэрэглэгчдийн тоон үзүүлэлтээр мэдээлэл, харилцаа, холбооны технологийн хөгжлийг илэрхийлдэг олон улсын нийтлэг жишиг бий. Одоогоос 13 жилийн өмнө энэ салбарт Мобиком корпораци үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 4 оператор үйл ажиллагаа явуулж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлогын үр дүнд өнөөдрийн байдлаар Монгол Улс үүрэн холбооны нэг сая 900 гаруй мянган хэрэглэгчтэй болоод байна.

Хамгийн сүүлийн үеийн технологи болох 3G технологийг бүх операторууд нэвтрүүллээ. Энэ нь мэдээллийн цоо шинэ эринг хэрэглэгч бид бүхэнд нээж өгч байж магадгүй юм. Энэхүү технологийг нэвтрүүлснээр гар утасны үүрэг нь мэдээлэл дамжуулах, хүлээн авахаасаа илүүтэйгээр хэрэглэгчдийн таашаалд нийцэхүйц зугаа, цэнгээ, энтертайнмент, интернэтийн үйлчилгээ авах зэрэг мультимедиа чиглэлд түлхүү хөгжих юм. Энэ нь нийт хэрэглэгчид болон контентийн буюу агуулгын чиглэлээр бизнес эрхлэгчдэд шинэ боломж, шинэ зах зээлийг нээх нь тодорхой.

Гар утасны хэрэглэгчдийн өртгийг багасгах, оршин суугаа газар нутгаасаа үл хамааран хүн бүрт ижил тэгш үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар “Цахим Монгол” хөтөлбөрт тодорхой зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс үүрэн холбооны салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох, хөдөө орон нутаг руу чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 4 оператор компани давхардсан тоогоор 300 сум, суурин газарт сүлжээгээ оруулаад байгаа ба 2009 онд бүх сум, суурин газар үүрэн холбооны сүлжээгээ холбохоор ажиллаж байна.

Үүрэн холбооны 4 оператор компанийн товч танилцуулга
Мобиком ХХК 1996 оны 3 дугаар сарын 18-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, Монголд үүрэн холбооны үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн анхны оператор компани. Тус корпорацийг Монголын Ньюком компани, Японы Sumitomo, KDDI корпорациуд хамтран байгуулсан бөгөөд Монгол талын хамтрагч болох Ньюком компани нийт хувьцааны 40 хувийг эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар Мобиком корпораци GSM үүрэн холбоо болон түүнд дагалдах улс хоорондын холбоо, интернэтийн болон сансарын холбооны цогц үйлчилгээ, WLL утасгүй суурин холбоо гэсэн үндсэн үйлчилгээнүүдийг байгууллага болон хувь хүмүүст үзүүлж байна.

Скайтел ХХК нь Монгол улсын үүрэн холбооны зах зээлийн хоёр дахь оператор. Тус компани нь 1999 оны 5 дугаар сард Монголын зүгээс 40 хувь, Солонгосын зүгээс 60 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Мөн оны 7 дугаар сард нийтэд AMPS сүлжээг нэвтрүүлж эхэлснээр Монголын хөдөлгөөнт холбооны хоёрдогч оператор болсон юм. 2001 оны 2 дугаар сарын 12-ноос Скайтел компани хөдөлгөөнт холбооны CDMA IS-95B системийг, 2004 оноос CDMA2000 1x технологийг тус тус нэвтрүүлсэн.

Юнител ХХК нь Монголын үүрэн холбооны зах зээлд шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлж хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, шинэлэг үйлчилгээг хүргэх, үүрэн холбооны салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор зарласан гуравдагч операторыг шалгаруулах нээлттэй тендерт шалгарч, 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор анх үүсгэн байгуулагдаж, 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.

Үүрэн телефон холбооны үндэсний оператор Жи-Мобайл корпораци нь Монгол Улсын Засгийн Газрын бодлогын хүрээнд Харилцаа Холбоо Зохицуулах Хорооноос зарласан “Хөдөө орон нутгийг холбоожуулах” тендерт ялж, 2006 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нэг жилийн дотор сүлжээнийхээ дэд бүтцийг бий болгох угсралт суурилуулалтын ажлыг хийж, 2007 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр сүлжээнийхээ нээлтийг хийсэн. Жи-Мобайл корпорацийн технологи нь CDMA 2000 1x/EVDO 450MHz. Энэ нь 450 MГц-ийн нам давтамжийн зурваст ажилладаг CDMA 2000 технологид суурилсан утасгүй хөдөлгөөнт үүрэн холбооны шинэ үеийн дэвшилтэт технологи юм. CDMA 2000 1x/EVDO стандарт нь 3 дугаар үеийн /3G/ бүх төрлийн үйлчилгээг үндсэн систем дээр үзүүлж чадах ба 450 MГц-ийн долгион нь нам давтамжийн долгион тул хамрах хүрээний тархац нь хол, олон улсын туршлагаас үзэхэд алслагдсан орон нутгийг холбоожуулахад хамгийн их тохиромжтой хэмээн үнэлэгддэг.

Үүрэн холбооны хэрэглэгчдийн зарим тоон үзүүлэлт

2009 оны эхний хагас жилийн тоон мэдээ
Үзүүлэлт Тоо
Үүрэн телефоны холбооны хэрэглэгчдийн нийт тоо 1,902,344
Мобиком ХХК Дараа төлбөрт 80,839
Урьдчилсан төлбөрт 867,928
Нийт хэрэглэгч 948,767
Скайтел ХХК Дараа төлбөрт 45,732
Урьдчилсан төлбөрт 368,271
Нийт хэрэглэгч 414,003
Юнител ХХК Дараа төлбөрт 29,022
Урьдчилсан төлбөрт 327,579
Нийт хэрэглэгч 356,601
Жиобайл ХХК Дараа төлбөрт 39,512
Урьдчилсан төлбөрт 143,461
Нийт хэрэглэгч 182,973
Эх сурвалж: http://www.ictpa.gov.mn

01_mobile_users

02_market_share


Хэрэглэгчийн тооны харьцуулалт, өсөлт

Үүрэн холбооны хэрэглэгчийн тоог 2007 оны эцсийн байдлаарх дүнтэй харьцуулахад дараах байдалтай байна.
Он Мобиком Скайтел Юнител Жи-Мобайл
2007 708 134 172 478 167 112 7 064
2009 948 767 414 003 356 601 182 673
Өсөлт, хувиар 34% 140% 113% 2486%

Олон улсын түвшинд гар утасны хэрэглэгчийн нэвтрэлт ямар байгааг харьцуулбал,
Үүрэн холбооны хэрэглэгчийн зах зээлийн нэвтрэлтийн түвшин (1997-2007 он, ITU)
03_asian_market

Монгол Улсын хувьд 2007 оны ITU (International Telecommunication Union) байгууллагаас гаргасан тоон мэдээгээр 100 хүнд ногдох гар утасны хэрэглэгчийн тоо 34,4 буюу дэлхийн бусад орнуудын чиг хандлагаас арай доогуур үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ энд манай мэдээлэл олон улсын байгууллагуудад бүрэн дүүрэн хүрдэггүйгээс болсон байхыг үгүйсгэх аргагүй ч гар утасны идэвхтэй хэрэглэгчийн хувьд дээрх тоон үзүүлэлт нь бодитой тоо ч байж болно.

Ази-Номхон далайн орнуудын 2000-2007 оны гар утасны хэрэглэгчийн тоо болон 100 хүнд ногдох хэрэглэгчийн тоо, өсөлтийн хувиудыг дэлгэрэнгүйгээр харуулбал:
04_itu_stats
Эх сурвалж: http://www.itu.int


ХОЁР. ҮҮРЭН ХОЛБООНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ХАНДЛАГА
Миний компьютер/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны багаас 2007 онд үүрэн холбооны хэрэглээний хандлагыг судлах зорилгоор 1000 орчим гар утас хэрэглэгчийг хамарсан санал асуулгыг явуулж байсан ба уг санал асуулгад оролцогчдын дийлэнх буюу 90-ээс дээш хувь нь урьдчилсан төлбөрт хэрэглэгч байсан юм. Санал асуулгад үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч тал дээр ач холбогдол өгч тусгайлан тус бүрт нь асуулга тавилгүйгээр хамгийн нийтлэг энгийн хэрэглээний асуултуудыг нийтэд нь тавьсан. Энэхүү судалгааг авч байсан цаг хугацаа хэдий өнгөрсөн хэдий ч хэрэглэгчдийн зарцуулж байгаа төсвийг харьцуулахын тулд уг хэрэглээний дунджийг судалгаандаа авч ашиглаж байгаа гэдгийг онцгой анхаарахыг хүсье. Өөрөөр хэлбэл, 2007 онд ямар үнэтэй байсныг 2009 онд ямар үнэ төлж байгааг харьцуулахад нэг эталон ашиглан харьцуулсан болно.

Асуулгын дүнг нэгтгэн харуулбал:

Tа гар утаснаасаа ярьдаг уу? Хувь Дундаж Үнэлгээ
ярьдаг 82%
заримдаа 59%
байнга 23%
Өдөрт хэдэн удаа ярьдаг вэ?
0-1 удаа 64% 0,5 0,32
2-3 удаа 24% 2,5 0,60
3-5 удаа 7% 4 0,28
5-10 удаа 4% 7,5 0,30
10-аас дээш 1% 10 0,10
Өдрийн дундаж яриа (хэдэн удаа).
Нэг удаа ярихдаа хэр удаан ярьдаг вэ?
100% 1,60
1 минут хүртэл 60% 0,5 0,30
1-3 минут 24% 1 0,24
3-5 минут 9% 3 0,27
5-10 минут 5% 5 0,25
10 минутаас дээш 2% 10 0,20
Нэг ярианы дундаж үргэлжлэл (мин) 100% 1,26
1 сард ногдох ярианы дундаж (мин) 60,48
Tа гар утаснаасаа мессеж бичдэг уу? Хувь Дундаж Үнэлгээ
бичдэг 95%
заримдаа 14%
байнга 81%
Өдөрт хэдэн удаа мессеж бичдэг вэ?
0-1 удаа 14% 0,5 0,07
2-3 удаа 44% 2,5 1,10
4-8 удаа 20% 6 1,20
8-15 удаа 15% 12 1,80
15-аас дээш 7% 15 1,05
Өдрийн дундаж мессеж (хэдэн удаа) 100% 5,22
1 сард ногдох мессежний дундаж (ширхэг) 156,60

Асуулгын нэгдсэн дүнгээс харахад хэрэглэгчийн дийлэнх нь мессежийг өргөн хэрэглэдэг нь илт. Хэдийгээр ярианы тариф өмнөх жилүүдээс даруй хэд дахин буурсан ч мессежний хэрэглээ өндөр хэвээр байгаа нь сонирхол татаж байна. Хэрэглээний хандлагыг доорх графикаар илэрхийлэн харууллаа. Энэхүү асуулгын үр дүнг дараагийн харьцуулалт, судалгаанд ашигласан болно.


ГУРАВ. ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХАРЬЦУУЛСАН ХЭРЭГЛЭГЧИЙН БОДИТ ТӨЛБӨРИЙН СУДАЛГАА

3.1. Дараа төлбөрт үйлчилгээ

3.1.1. Дараа төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээний тариф, 2009 оны 9 дүгээр сарын байдлаар

Оператор Mobicom
Үйлчилгээ Zone 160 Zone 400 Silver Gold Platinum
Шинэ хэрэглэгч болох
Бүртгэлийн хураамж 38000 38000 128000 128000 128000
Барьцаа (дотоод эрхтэй) 60000 60000 100000 100000 100000
Барьцаа (гадаад эрхтэй) 260000 260000 300000 300000 300000
Сарын суурь хураамж 9000 20000 35000 45000 100000
Үнэгүй яриа, мессеж бусад хэрэглээ (төг, мин) 9000 20000 25000 45000 120000
Ярианы тариф
Хот дотор өөрийн сүлжээнд 55 50 90 70 65
Бусад үүрэн сүлжээнд 90 90 90 90 90
Мессежний тариф
Хот дотор өөрийн сүлжээнд 19 19 19 19 19
Бусад үүрэн сүлжээнд 36 36 36 36 36
Интернэтийн тариф
1 килобайт (төг) 0,08 0,08 0,08 0,08 0,08
Дугаарлалтын жишээ 9909.. 9909.. 9911.. 9911.. 9911..

Оператор Skytel
Үйлчилгээ Hybrid Nice Business Class VIP class VIP 1000
Шинэ хэрэглэгч болох
Бүртгэлийн хураамж 10000 20000 150000 50000 50000
Барьцаа (дотоод эрхтэй) 15000 50000 50000 100000 100000
Барьцаа (гадаад эрхтэй) - 200000 200000 300000 300000
Сарын суурь хураамж 0 0 6000 10000 60000
Үнэгүй яриа, мессеж бусад хэрэглээ (төг, мин) 0 0 100 150 1000
Ярианы тариф
Хот дотор өөрийн сүлжээнд 60 55 65 80 40
Бусад үүрэн сүлжээнд 60 55 65 100 40
Мессежний тариф
Хот дотор өөрийн сүлжээнд 25 25 25 25 25
Бусад үүрэн сүлжээнд 25 40 40 40 40
Интернэтийн тариф
1 килобайт (төг) 0,05 0,05 0,03 0,03 0,03
Дугаарлалтын жишээ 9194.. 9199.. 9191.. 9111.. 9111..

Оператор Unitel G-Mobile
Үйлчилгээ Dream life My life G-1 G-2 G-3
Шинэ хэрэглэгч болох
Бүртгэлийн хураамж 20000 100000 25000 25000 25000
Барьцаа (дотоод эрхтэй) 20000 100000 50000 50000 50000
Барьцаа (гадаад эрхтэй) 200000 300000 200000 200000 200000
Сарын суурь хураамж 1500 15000 12000 8000 4000
Үнэгүй яриа, мессеж бусад хэрэглээ (төг, мин) 0 0 хяз-гүй 400 100
Ярианы тариф
Хот дотор өөрийн сүлжээнд 60 50 0 20 40
Бусад үүрэн сүлжээнд 60 50 55 55 55
Мессежний тариф
Хот дотор өөрийн сүлжээнд 25 30 10 10 10
Бусад үүрэн сүлжээнд 25 30 25 25 25
Интернэтийн тариф
1 килобайт (төг) 0,08 0,08 0,01 0,01 0,02
Дугаарлалтын жишээ 8800.. 8811.. 9811.. 9811.. 9811..

Жич:
- Дээрх тариф дээр НӨАТ нэмж тооцогдоно.
- 2009 оны 4-р сартай харьцуулахад хураамж, үнэ тарифт өөрчлөлт ороогүй байна.
- Интернэтийн тарифын хувьд зөвхөн килобайтаар хэмжигдэх үнэ тарифыг энэ удаад орууллаа.

- Интернэтийн багцын хувьд Мобиком, Юнителийн 1 GB багцын үнэ 12000+НӨАТ байна. Үүнийг гэрээний үндсэн дээр ашиглах мөн тусгай модемын тусламжтйгаар ашиглах боломжтой. Жи-Мобайл 2 GB -10000 төгрөг, Скайтел 5 GB – 24000 төгрөг санал болгож байгаа нь харьцангуй боломжийн үнэ хэдий ч модемын үнэ үүнд тусгагдаагүй болно.

3.1.2. Дараа төлбөрт хэрэглэгчийн сарын бодит төлбөрийн судалгаа

Сарын дундаж хэрэглээг гаргахдаа дараа төлбөрт хэрэглэгчийн хувьд санал асуулгыг тусгайд нь авч үзээгүй тул судалгааны багийн зүгээс дэвшүүлсэн “нэг сард дунджаар 250 минут яриа хийх, 150 мессеж илгээдэг” таамаглалд үндэслэн бодит төлбөрийг тооцоолон гаргалаа. CLIP, CLIR, Skymelody, GPRS зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг энд оруулж тооцоогүй болно. Эдгээр үйлчилгээ нь Value Added Service буюу хүний зайлшгүй амин чухал хэрэгцээ биш юм. Бодит төлбөрийг дараах хүснэгтэнд нэгтгэн харууллаа.
Оператор

Mobicom

Үйлчилгээ Zone 160 Zone 400 Silver Gold Platinum
Шинэ хэрэглэгч болох босго төлбөр 98000 98000 228000 228000 228000
Дундаж хэрэглээтэй хэрэглэгчийн сарын бодит төлбөр (ойролцоогоор) НӨАТ ороогүй 18860 20000 35860 45000 100000
Сарын суурь хураамж 9000 20000 35000 45000 100000
Үнэгүй яриа, мессеж, бусад хэрэглээний эрх 9000 20000 25000 45000 120000
Үнэгүй яриа, мессежний эрхээс хэтэрсэн эсвэл хэмнэгдэх 9860 -2140 860 -23140 -99140
яриа - 200 мин (сүлжээндээ) 11000 10000 18000 14000 13000
яриа - 50 мин (бусад) 4500 4500 4500 4500 4500
мессеж - 120 ширхэг (сүлжээндээ) 2280 2280 2280 2280 2280
мессеж - 30 ширхэг (бусад) 1080 1080 1080 1080 1080
_
Оператор Skytel
Үйлчилгээ Hybrid Nice Business Class VIP class VIP 1000
Шинэ хэрэглэгч болох босго төлбөр 25000 70000 200000 150000 150000
Дундаж хэрэглээтэй хэрэглэгчийн сарын бодит төлбөр (ойролцоогоор) НӨАТ ороогүй 18750 17950 19950 23200 66200
Сарын суурь хураамж 0 0 6000 10000 60000
Үнэгүй яриа, мессеж, бусад хэрэглээний эрх 0 0 100 150 1000
Үнэгүй яриа, мессежний эрхээс хэтэрсэн эсвэл хэмнэгдэх 18750 17950 13950 13200 6200
яриа - 200 мин (сүлжээндээ) 12000 11000 13000 16000 0
яриа - 50 мин (бусад) 3000 2750 3250 5000 2000
мессеж - 120 ширхэг (сүлжээндээ) 3000 3000 3000 3000 3000
мессеж - 30 ширхэг (бусад) 750 1200 1200 1200 1200
_
Оператор

Unitel

G-Mobile

Үйлчилгээ Dream life My life G-1 G-2 G-3
Шинэ хэрэглэгч болох босго төлбөр 40000 200000 75000 75000 75000
Дундаж хэрэглээтэй хэрэглэгчийн сарын бодит төлбөр (ойролцоогоор) НӨАТ ороогүй 20250 32000 16700 12700 12700
Сарын суурь хураамж 1500 15000 12000 8000 4000
Үнэгүй яриа, мессеж, бусад хэрэглээний эрх 0 0 хяз-гүй 400 100
Үнэгүй яриа, мессежний эрхээс хэтэрсэн эсвэл хэмнэгдэх 18750 17000 4700 4700 8700
яриа - 200 мин (сүлжээндээ) 12000 10000 0 0 4000
яриа - 50 мин (бусад) 3000 2500 2750 2750 2750
мессеж - 120 ширхэг (сүлжээндээ) 3000 3600 1200 1200 1200
мессеж - 30 ширхэг (бусад) 750 900 750 750 750
Жич: 2009 оны 4 дүгээр сартай харьцуулахад энэхүү харьцуулалтад өөрчлөлт ороогүй байна.

3.2. Урьдчилсан төлбөрт багцууд

3.2.1. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын үнэ, цэнэглэгч картуудын үнэ
Оператор Mobicom
Үйлчилгээ Mobicard Mobistudent Be
Шинэ хэрэглэгч болох (НӨАТ багтсан)
Шинэ дугаар 10000 - 9000
Дансан дахь нэгж 5000 - 5000
Хугацаа (хоног) 120 - 120
Ярианы тариф (НӨАТ багтсан)
Хот дотор өөрийн сүлжээнд 70 80 70
Бусад үүрэн сүлжээнд 100 100 100
Мессежний тариф (НӨАТ багтсан)
Хот дотор өөрийн сүлжээнд 19 14 14
Бусад үүрэн сүлжээнд 40 40 40
Интернэтийн тариф (НӨАТ багтсан)
1 килобайт (төг) 0,09 0,09 0,09
Дугаарлалтын жишээ 9919, 9918,.. 9969, 9968 9969, 9969
Сунгалтын карт (хоногтой)
Үнэ (төг) 15400 15400 15400
Данс (нэгж эсвэл төгрөг) 16400 16400 16400
Хугацаа (хоног) 154 154 154
Үнэ (төг) 8000 8000 8000
Данс (нэгж эсвэл төгрөг) 8250 8250 8250
Хугацаа (хоног) 80 80 80
Үнэ (төг) 5000 5000 5000
Данс (нэгж эсвэл төгрөг) 5000 5000 5000
Хугацаа (хоног) 50 50 50
Үнэ (төг) 2500 2500 2500
Данс (нэгж эсвэл төгрөг) 2500 2500 2500
Хугацаа (хоног) 15 15 15
Үнэ (төг)
Данс (нэгж эсвэл төгрөг)
Хугацаа (хоног)
Сунгалтын карт (хоноггүй)
Үнэ (төг) 30000 30000 30000
Данс (нэгж эсвэл төгрөг) 35000 35000 35000
Үнэ (төг) 10000 10000 10000
Данс (нэгж эсвэл төгрөг) 11000 11000 11000
Үнэ (төг) 3000 3000 3000
Данс (нэгж эсвэл төгрөг) 3000 3000 3000
Үнэ (төг) 1000 1000 1000
Данс (нэгж эсвэл төгрөг) 1000 1000 1000
Үнэ (төг) 500 500 500
Данс (нэгж эсвэл төгрөг) 500 500 500
_
Оператор Skytel
Үйлчилгээ Skycall D20 Skyphone
Шинэ хэрэглэгч болох (НӨАТ багтсан)
Шинэ дугаар 15000 14000 20000
Дансан дахь нэгж 10000 5000 2000
Хугацаа (хоног) 120 120 30
Ярианы тариф (НӨАТ багтсан)
Хот дотор өөрийн сүлжээнд 70 60 30
Бусад үүрэн сүлжээнд 160 90 50
Мессежний тариф (НӨАТ багтсан)
Хот дотор өөрийн сүлжээнд 10 5 8
Бусад үүрэн сүлжээнд 30 25 40
Интернэтийн тариф (НӨАТ багтсан)
1 килобайт (төг) 0,1 0,1 0,1
Дугаарлалтын жишээ 9119, 9118 9120, 9120 9666, 9665..
.
Сунгалтын карт (хоногтой)
Үнэ (төг) 18000 14000 36000
Данс (нэгж эсвэл төгрөг) 18000 12000 33000
Хугацаа (хоног) 180 120 90
Үнэ (төг) 15500 6000 19500
Данс (нэгж эсвэл төгрөг) 15500 5000 16500
Хугацаа (хоног) 155 60 45
Үнэ (төг) 13600 2500 10000
Данс (нэгж эсвэл төгрөг) 13600 2500 7000
Хугацаа (хоног) 136 25 30
Үнэ (төг) 7000
Данс (нэгж эсвэл төгрөг) 7000
Хугацаа (хоног) 70
Үнэ (төг) 2500
Данс (нэгж эсвэл төгрөг) 2500
Хугацаа (хоног) 25
Сунгалтын карт (хоноггүй)
Үнэ (төг) 10000 10000 10000
Данс (нэгж эсвэл төгрөг) 10000 10000 10000
Үнэ (төг) 5000 5000 5000
Данс (нэгж эсвэл төгрөг) 5000 5000 5000
Үнэ (төг) 2000 2000 2000
Данс (нэгж эсвэл төгрөг) 2000 2000 2000
Үнэ (төг) 1000 1000 1000
Данс (нэгж эсвэл төгрөг) 1000 1000 1000
Үнэ (төг) 500 500 500
Данс (нэгж эсвэл төгрөг) 500 500 500

 

Оператор Unitel
Үйлчилгээ Happy life New life Dopin
Шинэ хэрэглэгч болох (НӨАТ багтсан)      
  Шинэ дугаар 14900 6900 20000
  Дансан дахь нэгж 10000 2000 15000
  Хугацаа (хоног) 180 90 30
         
Ярианы тариф (НӨАТ багтсан)      
  Хот дотор өөрийн сүлжээнд 70 70 50
  Бусад үүрэн сүлжээнд 70 70 50
         
Мессежний тариф (НӨАТ багтсан)      
  Хот дотор өөрийн сүлжээнд 20 20 20
  Бусад үүрэн сүлжээнд 20 20 20
         
Интернэтийн тариф (НӨАТ багтсан)      
  1 килобайт (төг) 0,09 0,09 0,09
         
Дугаарлалтын жишээ 8881, 8882, ... 8861, 8862 8820, 8830,..
         
Сунгалтын карт (хоногтой)      
  Үнэ (төг) 10000 10000 15000
  Данс (нэгж эсвэл төгрөг) 10000 10000 15000
  Хугацаа (хоног) 100 100 30
  Үнэ (төг) 5000 5000  
  Данс (нэгж эсвэл төгрөг) 5000 5000  
  Хугацаа (хоног) 50 50  
  Үнэ (төг) 3000 3000  
  Данс (нэгж эсвэл төгрөг) 3000 3000  
  Хугацаа (хоног) 30 30  
  Үнэ (төг) 1000 1000  
  Данс (нэгж эсвэл төгрөг) 1000 1000  
  Хугацаа (хоног) 10 10  
  Үнэ (төг) 500 500  
  Данс (нэгж эсвэл төгрөг) 500 500  
  Хугацаа (хоног) 5 5  
Сунгалтын карт (хоноггүй)      
  Үнэ (төг) 5000 5000 6000
  Данс (нэгж эсвэл төгрөг) 5000 5000 6000
  Үнэ (төг) 2500 2500 2000
  Данс (нэгж эсвэл төгрөг) 2500 2500 2000
  Үнэ (төг)      
  Данс (нэгж эсвэл төгрөг)      
  Үнэ (төг)      
  Данс (нэгж эсвэл төгрөг)      
  Үнэ (төг)      
  Данс (нэгж эсвэл төгрөг)      

 

Оператор G-Mobile 
Үйлчилгээ G-10 (Green) G-20 (Red) G-30 (White)
Шинэ хэрэглэгч болох (НӨАТ багтсан)      
  Шинэ дугаар 20000 30000 10000
  Дансан дахь нэгж   18000 7000
  Хугацаа (хоног) 30 30 365
         
Ярианы тариф (НӨАТ багтсан)      
  Хот дотор өөрийн сүлжээнд 0 30 42
  Бусад үүрэн сүлжээнд  60 50 55
         
Мессежний тариф (НӨАТ багтсан)      
  Хот дотор өөрийн сүлжээнд 10 10 5
  Бусад үүрэн сүлжээнд  25 25 20
         
Интернэтийн тариф (НӨАТ багтсан)      
  1 килобайт (төг)  0,01 0,02 0,02
         
Дугаарлалтын жишээ 9822 9880  
         
Сунгалтын карт (хоногтой)      
  Үнэ (төг) 120000 20000 10000
  Данс (нэгж эсвэл төгрөг)   18000 10500
  Хугацаа (хоног) 365 30 365
  Үнэ (төг) 10000   5000
  Данс (нэгж эсвэл төгрөг)     5200
  Хугацаа (хоног) 30   365
  Үнэ (төг)     2500
  Данс (нэгж эсвэл төгрөг)     2500
  Хугацаа (хоног)     365
  Үнэ (төг)     1000
  Данс (нэгж эсвэл төгрөг)     1000
  Хугацаа (хоног)     365
  Үнэ (төг)     500
  Данс (нэгж эсвэл төгрөг)     500
  Хугацаа (хоног)     365
Сунгалтын карт (хоноггүй)      
  Үнэ (төг) 10000 10000  
  Данс (нэгж эсвэл төгрөг) 10000 10000  
  Үнэ (төг) 5000 5000  
  Данс (нэгж эсвэл төгрөг) 5000 5000  
  Үнэ (төг) 2000 2000  
  Данс (нэгж эсвэл төгрөг) 2000 2000  
  Үнэ (төг) 1000 1000  
  Данс (нэгж эсвэл төгрөг) 1000 1000  
  Үнэ (төг)      
  Данс (нэгж эсвэл төгрөг)      

Жич:

- 2009 оны 4 дүгээр сартай харьцуулахад үнэ тарифт онцгой өөрчлөлт ороогүй байна.
- Юнителийн New Life үйлчилгээний мессежийн тариф 15 төгрөг байснаа 20 төгрөг болж бусад багцтайгаа ижил болжээ.
- Хугацаатай картны нэр төрлийн хувьд бага нэгжтэй цөөн хоногтой картууд нэмэгдсэн байна.
- Жи-Мобайлын хувьд Жи-10, Жи-30 үйлчилгээ нь картуудаа жилийн хугацаатай болгосноор “хугацаа үнэгүй” гэдэг ойлголтыг жинхэнэ утгаар оруулж ирж байгаа бололтой.

3.2.2 Урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн дундаж хэрэглээгээр харьцуулсан судалгаа

Энэхүү харьцуулалтанд дээр дурдсан 100 орчим хэрэглэгчийн дунд явуулсан санал асуулгын үр дүнг бодитойгоор ашигласан болно. Үүнд, нэг сард сүлжээндээ 45 минут, бусад сүлжээнд 15 минут ярьдаг, сүлжээндээ 120 мессеж, бусад сүлжээнд 30 мессеж явуулдаг гэж үзээд бодит төлбөрийн судалгааг гаргалаа.

Оператор Mobicom
Үйлчилгээ Mobicard Mobistudent Be
Шинэ хэрэглэгч болох босго төлбөр 10000 - 9000
Сунгалтын хоногтой картын 1 хоногийн дундаж үнэ 117 117 117
1 сард ногдох хоногийн төлбөр дунджаар 3500 3500 3500
1 сард ногдох сунгалтын хоногтой картын  дундаж нэгж 3728 3728 3728
Сунгалтын хоноггүй картын 1 нэгжийн дундаж үнэ 0,95 0,95 0,95
     
Дундаж хэрэглээтэй хэрэглэгчийн сарын хэрэглээний төлбөр:  +8130  +7980  +7530
яриа -  45 мин (сүлжээндээ) 3150 3600 3150
яриа -  15 мин (бусад) 1500 1500 1500
мессеж - 120 ширхэг (сүлжээндээ) 2280 1680 1680
мессеж - 30 ширхэг (бусад) 1200 1200 1200
1 сард ногдох хоногийн төлбөр  +3500  +3500  +3500
1 сард ногдох сунгалтын хоногтой картын  дундаж нэгж  -3728  -3728  -3728
     
Дундаж хэрэглээтэй урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн 1 сарын хэрэглээ  дунджаар  +7902  +7752  +7302
1 сард ногдох хоногийн төлбөр дунджаар  +3500  +3500  +3500
1 сарын бодит төлбөр дунджаар  +7902  +7752  +7302
_
Оператор Skytel
Үйлчилгээ Skycall D20 Skyphone
Шинэ хэрэглэгч болох босго төлбөр 15000 14000 20000
Сунгалтын хоногтой картын 1 хоногийн дундаж үнэ 100 106 389
1 сард ногдох хоногийн төлбөр дунджаар 3000 3167 11667
1 сард ногдох сунгалтын хоногтой картын  дундаж нэгж 3100 2833 9667
Сунгалтын хоноггүй картын 1 нэгжийн дундаж үнэ 1,00 1,00 1,00
     
Дундаж хэрэглээтэй хэрэглэгчийн сарын хэрэглээний төлбөр:  +7650  +4900  +5610
яриа -  45 мин (сүлжээндээ) 3150 2700 2700
яриа -  15 мин (бусад) 2400 1350 750
мессеж - 120 ширхэг (сүлжээндээ) 1200 100 960
мессеж - 30 ширхэг (бусад) 900 750 1200
1 сард ногдох хоногийн төлбөр  +3000  +3167  +11667
1 сард ногдох сунгалтын хоногтой картын  дундаж нэгж  -3100  -2833  -9667
     
Дундаж хэрэглээтэй урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн 1 сарын хэрэглээ  дунджаар  +7550  +5233  +7610
1 сард ногдох хоногийн төлбөр дунджаар  +3000  +3167  +11667
1 сарын бодит төлбөр дунджаар  +7550  +5233  +11667

_

Оператор Unitel
Үйлчилгээ

Happy life

New life

Dopin

Шинэ хэрэглэгч болох босго төлбөр

14900

6900

20000

Сунгалтын хоногтой картын 1 хоногийн дундаж үнэ

100

100

500

1 сард ногдох хоногийн төлбөр дунджаар

3000

3000

15000

1 сард ногдох сунгалтын хоногтой картын  дундаж нэгж

3013

3013

15000

Сунгалтын хоноггүй картын 1 нэгжийн дундаж үнэ

1,00

1,00

1,00

 

 

 

Дундаж хэрэглээтэй хэрэглэгчийн сарын хэрэглээний төлбөр:

 +7200

 +7200

 +6000

яриа -  45 мин (сүлжээндээ)

3150

3150

2250

яриа -  15 мин (бусад)

1050

1050

750

мессеж - 120 ширхэг (сүлжээндээ)

2400

2400

2400

мессеж - 30 ширхэг (бусад)

600

600

600

1 сард ногдох хоногийн төлбөр

 +3000

 +3000

 +15000

1 сард ногдох сунгалтын хоногтой картын  дундаж нэгж

 -3013

 -3013

 -15000

 

 

 

Дундаж хэрэглээтэй урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн 1 сарын хэрэглээ  дунджаар

 +7187

 +7187

 +6000

1 сард ногдох хоногийн төлбөр дунджаар

 +3000

 +3000

 +15000

1 сарын бодит төлбөр дунджаар

 +7187

 +7187

 +15000

_

Оператор G-Mobile
Үйлчилгээ G-10
(Green)
G-20
(Red)
G-30 (White)
Шинэ хэрэглэгч болох босго төлбөр 20000 30000 10000
Сунгалтын хоногтой картын 1 хоногийн дундаж үнэ 331 667 10
1 сард ногдох хоногийн төлбөр дунджаар 9932 20000 312
1 сард ногдох сунгалтын хоногтой картын  дундаж нэгж 0 18000 328
Сунгалтын хоноггүй картын 1 нэгжийн дундаж үнэ 1,00 1,00  
     
Дундаж хэрэглээтэй хэрэглэгчийн сарын хэрэглээний төлбөр: 2850 4050 3915
яриа -  45 мин (сүлжээндээ) 0 1350 1890
яриа -  15 мин (бусад) 900 750 825
мессеж - 120 ширхэг (сүлжээндээ) 1200 1200 600
мессеж - 30 ширхэг (бусад) 750 750 600
1 сард ногдох хоногийн төлбөр 9932 20000 312
1 сард ногдох сунгалтын хоногтой картын  дундаж нэгж  $ -    -18000 -328
     
Дундаж хэрэглээтэй урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн 1 сарын хэрэглээ  дунджаар 12782 6050 3899
1 сард ногдох хоногийн төлбөр дунджаар 9932 20000 312
1 сарын бодит төлбөр дунджаар 12782 20000 3899

Жич: - Хоногтой картын багцны үнэ, хоног багассан нь 1 сард ногдох дундаж төлбөрийг бага зэрэг нэмсэн хэдий ч бодит төлбөрт төдийлөн нөлөөлсөнгүй.
- Жи-мобайл хэдий хугацааг үнэгүй (365 хоног) болгож, МЦХ ХК болон төрийн сүлжээ рүү үнэгүй холбогддог болгосон боловч энэ нь манай харьцуулалтын аргад тусгагдаагүй тул нөлөөлөл үзүүлээгүй. Бодит байдал дээр энэ нь нөлөөлж болох хэдий ч МЦХ болон төрийн холбооны хэрэглэгчид харьцангуй цөөн тоотойг анхаарах нь зүйтэй.


ДӨРӨВ. ҮҮРЭН ХОЛБООНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

1. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хувьд мөн л Жи-Мобайл компаний үйлчилгээ G-30 White үйлчилгээ, Скайтелийн D20 үйлчилгээнүүд харьцангуй хямд байгаа нь харагдаж байна. Мобиком, Скайтел, Юнителийн үйлчилгээнүүд бараг ойролцоо байна. Харин шинээр Мобиком Мобимикс үйлчилгээг нэвтрүүлсэн боловч энэ удаагийн судалгаанд харьцуулах боломж хязгаарлагдмал байсан тул оруулсангүй. Зарим багцууд тухайлбал Dopin, Skyphone, G-10, G-20 гэх мэт үйлчилгээний хувьд төлбөр өндөр гарч байгаа нь хугацаатай хоногийн картаас шууд шалтгаалсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мэдээж эдгээр үйлчилгээнүүдийн зорилтот зах зээл нь яриа их хийдэг, бизнес эрхэлдэг хүмүүс байж болох юм. Магадгүй бидний аргачлал эдгээрийг тусад нь авч үзэх шаардлагатай ч байж болно. G-30 White үйлчилгээ нь нэгж болгондоо 365 хоног дагалдуулж байгаа нь хоногийн төлбөр гэдэг ойлголтыг бараг байхгүй болгосон мэт харагдаж байгаа нь онцгой анхаарал татаж байна. 2. Ерөнхийдөө үнэ тариф өмнөх судалгаатай харьцуулахад ижил байгаа нь харагдаж байна. Төрөл бүрийн урамшууллын арга хэмжээг энэ судалгаанд тооцож үзээгүй бөгөөд нийтлэг хандлагыг тодорхойлохыг зорилгоо болгосон юм. Энд нэг анхаарах зүйл нь үнэ тариф буурснаар хэрэглээ зохих хэмжээгээр нэмэгдсэн байх магадлалтай ч бид үүнийг цаашдын судалгаандаа анхаарах болно.

05_mobile_prepaid

3. Дараа төлбөрт үйлчилгээний үнэ тарифт үүрэн холбооны компаниудын үйлчилгээнд дорвитой өөрчлөлт орсонгүй. Харин Жи-Мобайл корпораци нэлээд дорвитой алхмууд хийснээр хэрэглэгчдийн хувьд сайшаалтай бууралтыг бий болгож чадсан гэж хэлж болно. Тухайлбал, сарын хураамж G-2, G-3 үйлчилгээний хувьд бага учраас дундаж төлбөр харьцангуй бага байх магадлалтай байна. Гэхдээ хэрвээ Жи-Мобайлын хэрэглэгч сүлжээнээс бусад сүлжээнд их ярьдаг бол үүнээс өндөр төлбөр гарч болохыг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Жи-Мобайлын хэрэглэгч Жи-Мобайлын хэрэглэгч рүүгээ ихэвчлэн ярьдаг тохиолдолд доорх дундаж төлбөрүүд үндэслэлтэй болно. Мобиком, Скайтелийн хувьд маш тогтвортой байгаа нь харагдаж байгаа бөгөөл Скайтел Hybrid хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Юнителийн хувьд бага зэрэг өссөн нь өмнө нь сарын суурь хураамжаа ам.доллараар тооцогддог байснаа төгрөг рүү шилжүүлснээс үүдэлтэй болов уу гэсэн таамаглалтай байна. Жишээ нь 1 ам.долларын сарын суурь хураамжтай байсан Dreamlife 1500 төгрөг болсон ба тухайн үед 1 ам.доллар 1165 төгрөг байсан билээ. Мобикомын хувьд 9999 гэсэн шинэ дугаарыг зах зээлд гаргасан нь олны анхаарлыг нэлээд татсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

06_mobile_postpaid

4. Хэдийгээр Монголд үүрэн холбооны өрсөлдөөн ихтэй хэрэглэгчийн тоо өсч байгаа мэт харагдаж байгаа хэдий ч олон улсын байгууллагуудын мэдээлж байгаа нэг хүнд ногдох гар утасны хэрэглэгчийн тоогоор буурай орнуудын эгнээнд жагсаж байгаагаа анхаарах цаг болсныг ITU байгууллагын мэдээллээс харж болно.

5. МХХТШГ-ийн мэдээгээр зах зээлд эзлэх хувиар Мобиком супер давамгайлагч байхаа аль хэдийнэ больсон байна. Хэрэглэгчийн тооны өсөлтийн хувьд Скайтел харьцангуй тогтвортой сайн үзүүлэлттэй байгааг харж болно. Жи-Мобайлын хувьд ч мөн 180 гаран мянган хэрэглэгчтэй болсон нь чамгүй үзүүлэлт юм.

6. Эцэст нь дүгнэхэд үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөн нь хэрэглэгчдэд олон тооны давуу талууд, хөнгөлөлт бий болгож байна. Хэрэглэгчдийн зүгээс реклам, зар сурталчилгаанд бус, хэрэглээндээ тохируулан үйлчилгээнийхээ багцыг сонгоход энэхүү судалгаа тусална гэдэгт итгэж байна. Хүний хэрэгцээ хязгааргүй боловч бодит хэрэглээ хязгаартай билээ. Үнэ тарифын зэрлэг өрсөлдөөн бус, үйлчилгээний чанар дээрээ анхаарах цаг болжээ. Хэрэглэгчдийн зүгээс үйлчилгээний чанар, реклам зар сурталчилгааны утга агуулга дээрээ сайтар хяналт тавьж ажиллах шаардлагатай.

Та бүхэнд 2009 оны үүрэн холбооны хэрэглээний талаарх харьцуулсан судалгааг хүргэлээ. Монголын үүрэн холбооны зах зээлийн талаарх дэлгэрэнгүй судалгаа хийх байгууллага, хувь хүмүүстэй бид хамтран ажиллахад бэлэн байна. Дээрх судалгааг хэсэгчлэн болон бүтнээр ашиглах тохиолдолд МИНИЙ КОМПЬЮТЕР/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны багийн нэрийг албан ёсоор дурдана уу.

Миний компьютер/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны баг

Сэтгэгдлүүд (3)Add Comment
...
Бичсэн saagii, November 30, 2009
Энэ их хэрэгтэй материал байна. Би дараа төлбөрт сонгох гээд шийдэж чадахгүй байлаа. Харьцуулах сайхан боломж олдлоо. Баялалаа, амжилт хүсье!
...
Бичсэн NJM, November 21, 2009
Saihan sudalgaa bolson baina. Ene sudalgaa uneheer boditoi bol G-Mobile songoh ni zuv yum baina. Ene sudalgaa iluu olon hund hurch songoltoo zuv hiihed ni tus boloosoi.
...
Бичсэн A. Mend-Orshikh, November 21, 2009
Hey zaluusaa mash sonirkholtoi sudalgaa khiisen baina. Mon blog unshigchiddaa khurgej baigaad bayarlalaa. Amjilt
Сэтгэгдэл бичих

busy