| Монголын интернет үйлчилгээний ажиглалт |
|
| Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Бичсэн Алтансүх | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2009 оны 11-р сарын 16, Даваа гариг, 21:51 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Миний компьютер/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны багаас хийсэн Монголын интернэтийн зах зээлийн талаарх ажиглалтыг 4 дэх удаагаа та бүхэнд хүргэж байна. Өмнөх судалгаанууд тус сэтгүүлийн 80,97,109 дугааруудад нийтлэгдсэн билээ.Бид энэ удаагийн ажиглалтыг хийхдээ хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан гэр бүлийн интернэтийн хэрэгцээнд ашиглагдаж байгаа ADSL үйлчилгээнд анхаарлаа хандуулахын сацуу утасгүй интернэтийн талаарх судалгаагаа өргөжүүлэх зорилоо. Бидний эхний судалгаанууд диал-ап буюу телефон утсаар холбогдох интернэтийн үйлчилгээнд төвлөрч байсан бол дараагийн судалгаа ADSL үйлчилгээг илүү анхаарсан. Одоогоор ADSL модем ашиглаж байгаа үйлчилгээ зонхилж байгаа ч шилэн кабель болон утасгүй холболт бүр тодруулбал цаашид 3G, 4G үйлчилгээнүүд илүү хэрэглэгдэх чиг хандлагатай байна. Бид ажиглалт судалгаагаа албан ёсны статистик мэдээлэл дээр суурилан хүргэх тал дээр ихээхэн анхаардаг боловч энэ талын албаны тоо баримт, мэдээллийн олдоц, судалгаа бага байдгийг уншигч та бүхэн анхаарсан буй заа. ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТООМэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын www.icpta.gov.mn вэб сайтад буй “Салбарын тоон үзүүлэлт” мэдээллийг авч үзье.
(Эх сурвалж: www.icpta.gov.mn) График 1. Интернэт хэрэглэгчийн тоо
Хэдийгээр тоон үзүүлэлт ямар нэг байдлаар байгаа, түүнийгээ онлайн хэлбэрээр тавьсан нь сайшаалтай байгаа боловч уг тоон мэдээллийг манай судалгааны багийнхан тайлж уншиж чадсангүй гэдгээ хүлээх хэрэгтэй болж байна. Тухайлбал, ADSL хэрэглэгчдийн тоо 2007 онд 4800 байснаа 359 хүртлээ буурсан бол XDSL хэрэглэгчдийн тоо 26 байснаа 15206, бусад хэрэглэгчдийн тоо 500 байснаа 16652 болж эрс өсчээ. Эндээс харвал одоогийн хэрэглээд байгаа ADSL гээд байгаа үйлчилгээ маань XDSL ч юм шиг болоод байна. Гэтэл "бусад" гэдэгт бас ямар хэрэглэгчид байгаа, яагаад огцом өссөн нь ихээхэн анхаарал татаж байна. Энэ нь шилэн кабель байж болох юм. Диал-ап холболтын хэрэглээ өөрийн жамаараа буурч, түрээсийн шугам болон утасгүй интернэт өсөлтийг үзүүлж байгаа нь харин эргэлзээгүй үнэн байх. Интернэт хэрэглээг бүтцээр нь харуулбал доорх байдалтай байна. График 2. Интернэт хэрэглэгчдийн тоо 2008 оны байдлаар 42001 байгаа ч үүнийг бодит эцсийн хэрэглэгчийн тоо хэд хэмээн үзэх боломжгүй. Учир нь 1 түрээсийн шугамын цаана хэдэн зуун хэрэглэгч, 1 xDSL хэрэглэгчийн цаана арав хорин хэрэглэгч байхыг үгүйсгэх аргагүй. Интернэтийн статистик судалгааны www.internetworldstats.com вэб сайтад Монголын талаарх дараах тоо баримтууд байна. Үүнд: Эндээс харвал Монголын интернэтийн эцсийн хэрэглэгчдийн тоо 320000, өргөн зурвасын буюу броадбанд хэрэглэгчдийн тоо 7400 байгаа нь арай бодитой гэж үзэж болохоор тоо байна. 2008 оны 11 сарын байдлаар броадбанд хэрэглэгчийн тоо 4700 байсан бол энэ даруй 57 хувиар нэмэгджээ. Энэхүү тоог ITU буюу Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас авсан байгаа харагдаж байгаа тул найдвартай эх үүсвэр гэж бодож байна. Интернэтийн хэрэглээний санал асуулга (2008 оны 9-р сар)Интернэтийн хэрэглээний талаар өнгөрсөн оны мөн үед хийж байсан судалгааг та бүхэнд хүргэж байна. Ямар аргаар холбогддог, мөн хэдий хэрийн төсөв зарцуулдаг талаар 900 орчим хэрэглэгчээс авсан асуулга дээр үндэслэн уг судалгааг хийсэн юм. Интернэтэд холбогддог аргын тухайд судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 0.3 хувь буюу 3 хэрэглэгч гэрийн утсаар, 8.7 хувь буюу 78 хэрэглэгч гэрийн утсаар DSL холболтоор, 25.8 хувь буюу 231 хэрэглэгч шилэн кабелиар холбогддог, 32.6 хувь буюу 291 хэрэглэгч ажил болон гэрээсээ, 14.4 хувь буюу 129 хэрэглэгч ажил болон гэрээсээ ямар холболтоор холбогддогоо мэддэггүй, 6.7 хувь буюу 60 хэрэглэгч интернэт кафенаас холбогддог тул ямар холболтоор холбогддогоо мэддэггүй, 4.0 хувь буюу 36 хэрэглэгч утасгүй холболтоор холбогддог, 0.3 хувь буюу 3 хэрэглэгч гар утсаараа холбогдон интернэт ашигладаг гэсэн хариултыг тус тус өгчээ. Харин 7 хувь буюу 63 хэрэглэгч бусад гэсэн хариултыг сонгож, wireless, ажлаасаа, ээжийн ажлын газраас, шилэн кабель, LAN холболтоор зэрэг хариултуудыг өгсөн байна. Үүнээс үзэхэд санал асуулгад оролцогчдын дийлэнх нь ажил болон гэрээсээ интернэтэд холбогддог байна.
Интернэт ашигладаг зорилгын тухайд судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 23.4 хувь буюу 837 хэрэглэгч мэдээлэл авах, 21.4 хувь буюу 765 хэрэглэгч бусадтай харилцах, 17.8 хувь буюу 636 хэрэглэгч мэдлэгээ дээшлүүлэх, 10.6 хувь буюу 378 хэрэглэгч бизнесээ явуулах, 11.7 хувь буюу 420 хэрэглэгч цагийг зугаатай өнгөрүүлэх, 6.3 хувь буюу 225 хэрэглэгч тоглоом тоглох, 9.0 хувь буюу 321 хэрэглэгч үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор интернэт ашигладаг гэсэн хариултыг тус тус өгчээ.
Интернэт хэрэглээний сарын дундаж зардлын тухайд судалгаанд оролцогчдын 1.2 хувь нь 1000 төгрөгөөс доош, 3.4 хувь нь 1000-5000 төгрөг, 5.1 хувь нь 5000-10000 төгрөг, 24.6 хувь нь 10000-25000 төгрөг, 13.5 хувь нь 25000-40000 төгрөг, 8.4 хувь нь 40000 төгрөгөөс дээш хэмжээний зардлыг гаргадаг гэжээ. Харин судалгаанд оролцогчдын бараг тэн хагас нь буюу 43.8 хувь нь үнэгүй интернэт ашигладаг гэсэн байна.
ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФЕрөнхийдөө суурилуулалтын хураамж дунджаар 20000 орчим төгрөг байгаа тул үүнийг дурдалгүйгээр ямар хурдыг сард хэдэн төгрөгийн хураамжтайгаар хүргэж байгааг авч үзье. 2009 оны 5 дугаар сартай харьцуулбал ADSL интернэтийн үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.
Хүснэгт 2. ADSL үйлчилгээний үнэ тариф, төгрөгөөр (Гэр бүлийн хэрэгцээний)
Монгол улсад 20-иод байгууллага интернэтийн үйлчилгээ үзүүлдэг боловч тэдгээрийн үйлчилгээний талаарх мэдээлэл бүрэн байдаггүй, олдоц муутай байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Дараах харьцуулалтыг өмнөх жилүүдийнхтэй харьцуулан хийсэн болно.
Хүснэгт 3. 2007-2009 оны үйлчилгээний хурд болон үнийн харьцуулалт
Үүнээс ADSL интернэтийн үнэ өнгөрсөн жилтэй харьцуулбал 2 дахин буурсан дүнтэй харагдаж байна. Гэхдээ ADSL модемийн тусламжтайгаар интернэтийн үйлчилгээ авахад заавал гэрийн утас байх, эсэргүүцлээ шалгуулах өөрөөр хэлбэл хотын төвд ойрхон байх зэрэг шалгуур тавигддаг тул утасгүй интернэтийн үйлчилгээний зарим үнэ тарифын талаар цухас дурдъя. Цухас гэсний учир нь Wimax, Wi-Fi, 3G, шилэн гэх мэт олон сонголтууд бий болсон төдийгүй хооронд нь харьцуулах боломж хязгаарлагдмал юм. Тухайн үйлчилгээний хамрах хүрээ болон технологи нь өөр өөр гол төлөөлөгчдийн үйлчилгээний үнийг товч хүргэе.
1. Wimax-ийн төлөөлөгч болох Улуснэт компанийн санал болгож буй үнэ: U-student - 170 Кбит/сек – 38000 төгрөг, НӨАТ ороогүй
U-home – 500 Кбит/сек – 69000 төгрөг, НӨАТ ороогүй Wimax технологи нь утасгүй өргөн зурвасын илүү найдвартай холбогдох арга хэдий ч төхөөрөмж нь 240000-360000 төгрөг тул түрээсээр хэрэглэх үед сар бүр 12500-18500 төгрөг төлөх шаардлагатай болно. Хамрах хүрээний хувьд гэрийн утасны үзүүр хүрэхгүй хотын төвөөс бусад газруудад хүрэх боломжтой. Саяхан Телемакс коммуникэйшн компанийн Mobile Wimax үйлчилгээний сурталчилгаа хийгдэж эхэлснийг хэрэглэгч та бүхэн анзаарсан байх. 4G буюу 4 дэх үеийн сүлжээ гэгдэх Mobile Wimaх технологиор интернэтийн үйлчилгээ үзүүлж эхлэхэд бэлэн болоод байгаа бололтой. www.telemax.mn вэб сайтад байрлаж буй үйлчилгээний танилцуулгаас харахад: 170 Кбит/сек – 33000 төгрөг, НӨАТ ороогүй 400 Кбит/сек – 59000 төгрөг, НӨАТ ороогүй. Төхөөрөмжийн хувьд USB dongle модем нь 150000 төгрөг ба үүнээс дээш үнэтэй төхөөрөмжүүдтэй байна. Телемакс коммуникэйшн компанийн санал болгож буй үнийн саналууд нь Улуснэт компанийн үйлчилгээнүүдтэй харьцуулахад арай хямд тусч байгаа боловч хэрэглэгч та бүхэн хамрах хүрээ, үйлчилгээний чанарыг авч үзэх хэрэгтэй болов уу. Шинээр гарч ирж байгаа үйлчилгээ учраас манай судалгааны багт энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга байна. Улуснэт компанийн ашиглаж байгаа Fixed Wimax нь IEEE 802.16e, харин Телемаксийн ашиглаж буй Mobile Wimax нь IEEE 802.16d стандарт дээр суурилсан үйлчилгээг хүргэж байгаа бололтой. Ямартай ч хэрэглэгчид шинэ сонголт бий болж хаана байгаагаас үл хамааран холбогдох боломж нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. 2. Өрх гэрт зориулсан шилэн кабелийн үйлчилгээний Ситинэтийн санал болгож буй үнэ: 256 Кбит/сек – 20900 төгрөг, НӨАТ ороогүй 512 Кбит/сек – 27900 төгрөг, НӨАТ ороогүй 1024 Кбит/сек – 42900 төгрөг, НӨАТ ороогүй. Өрх гэрт зориулсан гэдэг утгаараа төгсгөлийн төхөөрөмж буюу айл гэрт оруулахдаа UTP кабелиар дамжуулан оруулдаг тул шилэн кабелийн үйлчилгээ (optic cable) гэж нэрлэхэд төвөгтэй юм. Гэхдээ ямар ч байсан тухайн орон сууцны ойролцоо шилэн кабелийн үзүүр хүрч түүнээсээ салаалж байгаа тул “шилэн кабелийн” гэж нэрлэсэн бололтой. Мэдээж Ситинэт компанийн шилэн кабелийн үзүүр танай орон сууц, эсвэл гэрийн ойролцоо ирсэн эсэх нь тун чухал. Энэ технологийн шийдлээр интернэт хүргэхэд DSL болон утасгүй интернэтээс найдвартай байж болох ч дээрх гэрт оруулах аргаасаа хамааран чанар нь буурч болохыг анхаарах хэрэгтэй болов уу. Biznetwork.mn вэб сайтын интернэтийн үйлчилгээний хэлэлцүүлэг дээр энэ талаар нэлээд бичсэн байгаа тул түүнээс дэлгэрэнгүй уншина уу. 3. 3G, 3.5G үйлчилгээ үзүүлж байгаа үүрэн холбооны операторуудын үнэ:
А. Мобиком корпорациас 1 Гбайт өгөгдлийн багцыг 12000 төгрөг, 3 Гбайтыг 22000 төгрөгөөр тус тус санал болгож байна. 3,5 G буюу HSPA технологийг ашиглаж байгаа тул хурдны хувьд асуудалгүй ч модемны үнэ сим карттайгаа 219000-262500 төгрөгийн хооронд байна. Гар утсаа модем болгон ашигласан тохиолдолд гэрээ байгуулж дээрх багцуудын аль нэгийг хэрэглэх эсвэл шууд хэрэглэх тохиолдолд 1 килобайт тутамд 0,08-0,09 төгрөг зарцуулна.
Б. Скайтел компаниас 5 Гбайт өгөгдлийн багцыг 24000 төгрөгөөр санал болгож байна. Технологийн хувьд CDMA 2000 1x EVDO технологийг ашиглаж буй бололтой. Модемийн үнэ нь 256000 төгрөг орчим үнэтэй. Гар утсаа модем болгон ашигласан тохиолдолд 1 килобайт тутамд 0,03-0,25 төгрөг зарцуулна. В. Жи-Мобайл компаниас 2 Гбайт өгөгдлийн багцыг сарын 10000 төгрөг, 10 Гбайтыг 40000 төгрөгөөр санал болгож байна. Төхөөрөмжийн хувьд 150000–250000 төгрөгийн үнэтэй байна. Гар утсаа модем болгон ашигласан тохиолдолд 1 килобайт тутамд 0,01-0,02 төгрөг зарцуулна. ДҮГНЭЛТМиний компьютер/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны багийн хийсэн энэхүү судалгаанаас интернэтийн холболт хийх төрөл бүрийн боломжуудыг уншигч та бүхэн харж болно. Байршил, технологийн давуу тал, үнэ зэргээс хамааран өөрт ашигтай оновчтой сонголтоо хийхэд манай судалгаа тус болно гэж найдаж байна. Интернэтийн эцсийн хэрэглэгчийн тоо хэд байгааг тодорхойлон үзүүлэх боломж олдоогүй ч Монголд тодорхой хэмжээгээр технологиудын тархац, хурдны үзүүлэлт сайжирч байгааг дурдах хэрэгтэй. Мөн зарим худал хуурмаг сурталчилгаанд автахгүй, чанартай нэр хүндтэй үйлчилгээг сонгохыг зөвлөж байна. Шилэн кабелийн интернэт гэж зарим жижиг интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид зарлаж байгаа хэдий ч шилэн кабелийн интернэтийг Skynetworks, Ситинэт зэрэг цөөн тооны хэдхэн компани үзүүлж байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Интернэтийнхээ хурдыг www.speedtest.net вэб сайтаар ачаалал бага болон их үед бусад газруудтай харьцуулан шалгаж байх нь зүйтэй юм. 2009 оны эхэн үетэй харьцуулахад интернэтийн үнэ ханш огт өөрчлөгдөөгүй тогтвортой байгаа нь өрсөлдөөн багатай байгаа эсвэл үнэ буугаад ч худалдан авах чадвар багатай байгаатай холбоотой гэж дүгнэж болох юм.
Монголын мэдээлэл, харилцаа, холбооны технологийн зах зээлийн талаарх дэлгэрэнгүй судалгаа хийх байгууллага, хувь хүмүүстэй бид хамтран ажиллахад бэлэн байна. Дээрх судалгааг хэсэгчлэн болон бүтнээр ашиглах тохиолдолд МИНИЙ КОМПЬЮТЕР/DIGITAL WORLD сэтгүүлийн дэргэдэх судалгааны багийн нэрийг албан ёсоор дурдана уу. МИНИЙ КОМПЬЮТЕР /DIGITAL WORLD сэтгүүлийн дэргэдэх судалгааны баг
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 1009 Сэтгэгдлүүд (3)
![]()
...
Бичсэн Мөөгий, February 26, 2010 Гэр хорооллыг интернэтжүүлвэл ч сайхан л даа. Гэхдээ эхлээд орон сууцжуулах хэрэгтэй ш дээ.
...
Бичсэн bataa, February 03, 2010
Гэр хорооллийг сарын 512_г 20000 төгрөгний үнтэйгээр интернеттэй болгоно гэвэл олон айл неттэй болох сонирхолтой байгааг би өөрөө амьдардагиийн хувьд сайн мэдэж байна.Үүнийг хурдан шийдэх ямар арга байна вэ.
... Бичсэн Almas, November 19, 2009
Гар утасны ийм судалгаа хийвэл ямар дүн гарах бол доо. Огт хямдардаггүй нь сонин шүү
|


Миний компьютер/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны багаас хийсэн Монголын интернэтийн зах зээлийн талаарх ажиглалтыг 4 дэх удаагаа та бүхэнд хүргэж байна. Өмнөх судалгаанууд тус сэтгүүлийн 80,97,109 дугааруудад нийтлэгдсэн билээ.




Гэр хорооллыг интернэтжүүлвэл ч сайхан л даа. Гэхдээ эхлээд орон сууцжуулах хэрэгтэй ш дээ.
