Мэдээ, мэдээлэл
2009 оны Үүрэн холбооны хэрэглээний харьцуулсан судалгаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 24
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 11-р сарын 19, Пүрэв гариг, 22:59

dw_logoМиний компьютер/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны багаас хийсэн Монгол Улсын 2009 оны үүрэн холбооны хэрэглээний харьцуулсан судалгааг та бүхэнд хүргэж байна. Дашрамд дурдахад бид 2007 оны 6 ба 12 дугаар сар, 2009 оны 4 дүгээр сард үүрэн холбооны зах зээлийн болоод хэрэглээний талаарх харьцуулсан судалгааг уншигчиддаа толилуулсан билээ. Энэ удаагийн нийтлэлдээ 2009 оны 9-р сарын байдлаар Монгол улсын үүрэн холбооны салбарын судалгааг хүргэж байна. Та эдгээр судалгаа болон бусад олон сайхан мэдээллүүдийг Миний компьютер/Digital World сэтгүүлүүдээс хүлээн авч уншаарай.

 
Монголын интернет үйлчилгээний ажиглалт И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 13
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 11-р сарын 16, Даваа гариг, 21:51
mk_logoМиний компьютер/Digital World сэтгүүлийн дэргэдэх судалгааны багаас хийсэн Монголын интернэтийн зах зээлийн талаарх ажиглалтыг 4 дэх удаагаа та бүхэнд хүргэж байна. Өмнөх судалгаанууд тус сэтгүүлийн 80,97,109 дугааруудад нийтлэгдсэн билээ.
 
Цахим тасалбарын e-Ticket систем И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Т.Уранчимэг   
2009 оны 9-р сарын 01, Мягмар гариг, 23:02

01_eticket"Хэн-хаашаа-хэзээ" явах талаар бичигдсэн өгөгдлийн сангийн хэдхэн мөрийг ашиглан аялал жуулчлалыг амжилттай зохион байгуулж байгаа орны тоо улам бүр нэмэгдсээр байна. Сүүлийн үед агаарын нислэгийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд цаасан тасалбараас бүрэн татгалзаад байна. Манай орон ч цахим тасалбарыг амжилттай нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Төмөр замын тасалбар гадаадын орнуудад мөн л цахим хэлбэрт шилжсэн бөгөөд манай улсад ч удахгүй нэвтэрнэ хэмээн найдаж байна.

 
Мэдээлэл алдагдах явдал газар авсаар... И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Т.Уранчимэг   
2009 оны 9-р сарын 01, Мягмар гариг, 09:16
01_security_breachМэдээллийн технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад интернэт, үүрэн холбоо, мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглан хэрэглэгчдийн болон бизнесийн мэдээллийг хулгайлах, зүй бусаар хандах, худалдах, тэр ч бүү хэл олж авсан мэдээллээрээ заналхийлэн сүрдүүлэх явдал ихээр гарах боллоо. Сүүлийн үед манай оронд байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн санд халдах, түүнийгээ олон нийтэд дэлгэх асуудал гарах болсон билээ.
 
МХХТ-ийн мэргэжилтнүүдийн судалгаа: Програм хангамж И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 5-р сарын 27, Лхагва гариг, 01:20
Өнөөдөр мэдээлэл, харилцаа, холбооны технологийн (MХХТ) салбарын мэргэжилтнүүд, тэр дундаа програм хангамжийн мэргэжилтнүүд нь ихээхэн эрэлттэй, “өндөр” үнэтэй байдаг билээ. МИНИЙ КОМПЬЮТЕР/DIGITAL WORLD сэтгүүлийн редакциас Монголын МХХТ-ийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан нэгэн санал асуулгын үр дүнг уншигч та бүхэндээ хүргэж байна.
 
Монгол улсад компьютер бүтээсний 25 жилийн ойн ярилцлага И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 5-р сарын 18, Даваа гариг, 20:50
01_och_25Энэ 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад компьютер бүтээсний 25 жилийн ой тохиож байна. 25 жил гэхээр манай уншигчид гайхаж магадгүй. Чухамхүү одоогоос 25 жилийн өмнө 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан техникийн нэгдсэн зөвлөлөөс ШУТУХ-ны шинэ бүтээл, оновчтой саналын хэлтэст "Оч" компьютерийг оновчтой санал болгож батлуулж гэрчилгээ олгох саналыг хүргүүлсэн юм. "Монголд улсад компьютер бүтээсэн түүх" хэмээх нийтлэлийг уншигчдын хүсэлтээр нийтэлсэн билээ. Энэ удаагийнхаа нийтлэлийн зочноор энэ түүхийг бүтээлцсэн Г.Оюунбаяр гуайг урьж байна.
 
Монгол улсад компьютер бүтээсэн түүх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 16
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 5-р сарын 12, Мягмар гариг, 09:36
01_computer_iconМонгол улсад компьютер бүтээсэн талаарх мэдээлэл, холбооны технологийн анхдагчдын нэг болох Г.Оюунбаяр гуайн дурсамжийг та бүхэнд толилуулъя. Энэхүү дурсамж нь 2004 онд Монгол Улсад компьютер бүтээсний 20 жилийн ойгоор Миний Компьютер сэтгүүлд нийтлэгдэж байсан бөгөөд уншигчдын хүсэлтээр дахин нийтэлж байна. Иймд өдгөө уг өгүүлэлд нэр дурдагдсан зарим хүмүүсийн ажил, албан тушаал өөрчлөгдсөн байж болохыг анхаарна уу.
 
Дэлхийн интернет хэрэглэгчдийн судалгаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Миний Компьютер, Digital World сэтгүүл - Мэдээ, мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 5-р сарын 11, Даваа гариг, 00:16
00_internetИнтернет маань анх үүсэн хөгжсөн үеэс эхлэн маш хурдацтай тархаж байсан нь энэ судалгаанаас илхэн харагдаж байгаа бөгөөд өнөө үед бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Бид интернетийг уламжлалт байдлаас гадна олон төрлийн зөөврийн буюу аяны хэлбэрээр хэрэглэх боломжтой болсон нь цаашдын өсөлт хөгжилтөнд нөлөөлж байгаа ба үүний нэг жишээ гэвэл сүүлийн үед Монголд орж байгаа 3G технологи юм. Интернетийн тархалтыг тоо баримтаар харуулсан судалгааг сонирхоно уу.