Joomla! туршилтын вэбсайтаа вэб серверт хэрхэн шилжүүлэх вэ? И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 19
МууМаш сайн 
Joomla! - Хичээлүүд
Бичсэн Алтансүх   
2009 оны 3-р сарын 31, Мягмар гариг, 16:19

joomla_logoТа бүхэн Joomla! Агуулгын Удирдлагын Систем дээр өөрсдийн вэбсайтаа хөгжүүлэн сайн дизайн гаргасан бол одоо жинхэнэ вэбсайт болгон вэб хост руу шилжүүлэх шаардлага гарах нь зайлшгүй юм. Тэгэхээр вэб хостоо сонгохын тулд юуг анхаарах ёстой, ямар ямар алхмаар шилжүүлэх тухай энэ удаагийн хичээлдээ үзье.

Вэбсайтаа хөгжүүлэхийн өмнө анхаарах зүйлс
Joomla! АУС нь аливаа вэбсайтны агуулга, мэдээлэл болон вэбсайтны программын хооронд ялгаа заагийг гаргаж өгсөн учраас таны өөрийн компьютер дээрээ Joomla!-г суулган хөгжүүлээд дараа нь вэб сервер руугаа шилжүүлэхэд онцын асуудал гарахгүй. Гэхдээ та вэб серверээ сонгохдоо хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Серверийн үзүүлэлт, тохиргоо
Серверийн үзүүлэлт болон системийн тохиргооноос онцлон дурдах зүйлс гэвэл:
  • Apache 1.x болон Apache 2.x хувилбарууд
  • PHP 4.x болон PHP 5.x хувилбарууд
  • MySQL 4.0.21-ээс хойшх хувилбар болон MySQL 5.x хувилбарууд
  • Дунджаар 50MB болон түүнээс их серверийн багтаамж
  • PHP-гийн suexec_mod нь CGI Wrapper хэлбэрээр ажиллаж байх
  • Register_Globals тохиргоо OFF байх
  • Linux үйлдлийн системтэй байвал сайн
Дээрх үзүүлэлтүүдээс гадна аюулгүй байдлыг хангахад бусад тохиргоо, арга хэмжээнүүд хэрэгтэй байдаг бөгөөд http://www.n20.mn/joomla/tutorials/62-joomla-security-checklist.html нийтлэлээс сонирхоно уу.

Та бүхэн .com, .net, .org гэх мэт домайн нэр, вэб хостингийн талаарх сонирхож байвал бидэнтэй холбоо барих буюу Joomla!-д тохирсон хост сонирхож байвал дэлгэрэнгүй мэдээллийг http://www.e-nomads.com вэбсайтаас үзнэ үү.

Серверт хандах эрх, хэрэглэгч, нууц үг

Вэб сервер рүүгээ Joomla! суулгах эсвэл шилжүүлэхийн тулд та дараахи мэдээллүүдийг серверийн админаас олж авсан эсвэл үүсгэсэн байх хэрэгтэй.

  1. FTP хандах хэрэглэгчийн нэр, нууц үг
  2. Серверийн тохиргоо хийдэг Удирдлагын Самбар (Control Panel) руу хандах хаяг, хэрэглэгчийн нэр, нууц үг. CPanel, Plesk, H-Sphere гэх мэт олон төрлийн вэбд суурилсан удирдлагын самбар байдаг бөгөөд эдгээр нь таньд вэбсайтдаа хялбар удирдахад тусалдаг. И-мэйл хаяг үүсгэх, мэдээллийн бааз үүсгэх, тохируулах, файлуудаа харах гэх мэт энгийн үйлдлүүдээс эхлээд SSL нууцлалын тохиргоо, онлайн дэлгүүр гэх мэт олон төрлийн тохиргоог вэб хөтчөөрөө дамжуулан хялбархан гүйцэтгэж болдог.
  3. MySQL мэдээллийн баазын серверийн хаяг (ихэвчлэн localhost байдаг), баазын нэр, бааз руу хандах хэрэглэгчийн нэр (дээрх 2 хэрэглэгчээс өөр байж болно), нууц үг
  4. phpMyAdmin мэдээллийн баазын удирдах хэсгийн хаяг. CPanel, Plesk дотор бэлэн суусан байдаг эсвэл та өөрөө бас суулгаж болдог.

Энэхүү хичээлийг бэлдэхдээ дээрх мэдээллүүд бэлэн гэж үзсэн ба мөн та вэбсайтаа WAMPServer дээр хийгээд дууссан гэж үзсэн болно. Үүнээс гадна нэг чухал зүйл бол та компьютер дээрх Joomla!-гаа шинэчлэн хамгийн сүүлийн хувилбар руу оруулсан байх хэрэгтэй. Энэ тохиолдолд шилжүүлэхэд хамгийн хялбар болно.

Мөн та вэб сервер дээрх мэдээллийн бааз болон аливаа файлуудыг хуулж аван нөөцлөх хэрэгтэй бөгөөд таны өмнөх вэбсайтын мэдээлэл устахаас болгоомжилно уу.

01_initialsite

Вэбсайтын шилжүүлэх үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд
Joomla! вэбсайтыг нэг компьютераас нөгөөд эсвэл вэб сервер рүү шилжүүлэхэд ерөнхийдөө дараахи хэсгүүдийг шилжүүлдэг.
  1. MySQL бааз: Вэбсайтын бүх мэдээлэл, хэсгүүд, бүлгүүд, цэсний тохиргоо, модулиудын байрлал, хэрэглэгчдийн мэдээлэл гэх мэт ихэнх динамик мэдээллүүд
  2. Дизайн загвар (template)
  3. Үндсэн Joomla! дээр нэмж суулгасан компонентууд
  4. Үндсэн Joomla! дээр нэмж суулгасан модулиуд
  5. Үндсэн Joomla! дээр нэмж суулгасан нэмэлтүүд (plugins)
  6. Шаардлагатай бол Joomla!-гийн файлуудыг
Joomla! вэбсайтаа шилжүүлэх
Алхам 1. Вэб сервер дээрээ Joomla! суулгахад шаардлагатай мэдээллүүдийг олж авах, эсвэл тухайн эрхүүдийг (ялангуяа мэдээллийн баазын хэрэглэгчээ) үүсгэх. Эдгээрийн талаарх түрүүн дурдсан билээ.

02_dbexport1
Алхам 2. Мэдээллийн баазаа татаж авах
Компьютер дээрээ Firefox хөтчөө нээн http://localhost/phpmyadmin/ гэсэн хаягаар phpMyAdmin руу орно. Хуудасны зүүн талын хэсгээс та өөрийн мэдээллийн баазаа сонгон нээнэ. Дэлгэцний баруун хэсэгт таны мэдээллийн баазын дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Дээд талын үйлдлийн товчноос Export талбарыг нээж дараахи зурагт үзүүлсний дагуу тохиргоог сонгосны дараа GO товчийг дарна.



03_dbexport2
1. Select All гэж даран бүх хүснэгтийг сонгоно.
2. Формат нь SQL хэвээрээ/байх ёстой.
3. "Add DROP TABLE" сонголтыг сонгосон үед сервер дээр байгаа хүснэгтийг устган
(сервер дээр Joomla! суулгасан байгаа бол мэдээллүүд нь устаж болохыг анхаарна уу),
энэ мэдээллийн баазын хүснэгтүүдийг оруулна.
4. "Complete inserts" сонголтыг сонговол зохистой.
5. "Save as file" сонголтыг идэвхжүүлснээр мэдээллийн баазаа SQL файлаар татаж авах болно.

04_dbexport3
Ингээд мэдээллийн баазаа Save File сонголтоор өөрийн компьютерд хадгалж авна.
Мөн яг энэ зарчмаар сервер дээрх вэбсайтын мэдээллээ нөөцлөн авч болно.

Алхам 3. Серверийн удирдлагын самбарт хандан мэдээллийн баазаа оруулах.
Та өөрийн сервер дээрх удирдлагын самбараас шалтгаалан дараахи 3 алхмын аль нэгээр хандан phpMyAdmin-г нээгээрэй.
а. Та CPanel удирдлагын самбартай бол http://www.yourdomain.com/cpanel эсвэл http://www.yourdomain.com:2082 гэсэн хаягаар вэб хөтчөөрөө дамжуулан хандана. CPanel-н хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад, Databases гэсэн хэсэгт байгаа phpMyAdmin холбоосыг дарж нээнэ.
05_cpanel


06_plesk_dbiconб. Та Plesk удирдлагын самбартай бол http://www.yourdomain.com:8443 гэсэн хаягаар вэб хөтчөөрөө дамжуулан хандана. Plesk хэрэглэгчийн нэр, нууц үгээ өгөн хандаж ороод шаардлагатай бол "Domains" хуудсаас өөрийн домайн нэрээ сонгон нээгээд "Databases" хэсгийг нээнэ. Өөрийн мэдээллийн баазын нэрэн дээр дарж нээгээд "DB WebAdmin" холбоосыг дарж phpMyAdmin-г нээнэ.
07_plesk_db


в. Эсвэл та серверийн админаасаа phpMyAdmin руу хэрхэн хандах талаар зөвлөгөө аваарай. Мөн http://www.phpmyadmin.net вэбсайтаас татан авч та өөрөө суулгаж болдог.

08_db_importҮүний дараагаар phpMyAdmin хуудасны зүүн гар талд байгаа мэдээллийн баазуудын жагсаалтаас та өөрийн Joomla!-д хэрэглэх мэдээллийн баазаа сонгож дарна. Эсвэл ганц мэдээллийн баазын эрхтэй үед бүх хүснэгтүүдийг тань жагсаах бөгөөд мэдээллийн баазын нэрэн дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг гаргана. Баруун дээд талын хэсгээс Import талбарыг нээгээд та 2-р алхамд татан авсан SQL файлаа сонгоод зурагт үзүүлсний дагуу тохируулаад GO товчийг дарна.

09_db_import2





Мэдээллийн бааз тань амжилттай орсон бол "Import has been successfully finished, 113 queries executed." гэсэн мэдээлэл гарах болно. Хэрвээ таны интернетийн хурдаас шалтгаалан асуудал гарвал та SQL файлаа WordPad ашиглан хэд хэдэн хэсэг болгон уншуулж болох бөгөөд эсвэл 2-р алхам дээр "GZIPPED" сонголтыг сонгон файлаа шахалттай байдлаар бага хэмжээгээр татан авч болно.



Алхам 4. Файлуудаа оруулах
Та өөрийн вэбсайтны мэдээллийн баазаас бусад хэсгүүд болох дизайн загвар, компонентууд, модулиуд хийгээд ер нь бүх Joomla! файлуудаа өөрийн компьютер дээрээс бүгдийг зэрэг хуулбал илүү цэгцтэй болно. Харин "Installation" фолдерыг устгасан байх ёстой гэдгийг анхаарна уу. Та файлуудаа оруулахын тулд FTP хандах хаяг, хэрэглэгчийн нэр, нууц үгээ мэдэж байх ёстой. Мөн үүнээс FTP хандалт хийдэг програм хэрэгтэй. Dreamweaver, CuteFTP, WSFTP, FileZilla гэх мэт олон програм байдаг. FileZilla нь үнэгүй, нээлттэй эхийн програм бөгөөд та http://filezilla-project.org/download.php хаягаас FileZilla Client-н FileZilla_3.2.3.1_win32-setup.exe гэсэн файлыг татан авч өөрийн Windows дээрээ суулгана уу. Linux үйлдлийн системийн хувьд Filezilla, gFTP, FireFTP гэх мэт програмууд үнэгүй байдаг.

Та FTP програмаа ажиллуулаад доор үзүүлсэнтэй төстэйгээр тохирох мэдээллийг оруулж өөрийн вэб сервер рүү FTP хандалт хийн холбогдоно.
10_fz_connect

Амжилттай холбогдсоны дараа та өөрийн компьютер дээрх Joomla! вэбсайтын бүх файлуудаа (c:\wamp\www\joomla гэх мэт) вэб серверийнхээ үндсэн зам руу (/public_html эсвэл /httpdocs гэх мэт) хуулан оруулах (upload) хэрэгтэй. Вэб сервер дээр тань Joomla! 1.5.10 суулгачихсан байгаа бол configuration.php файлыг нөөцлөн аваад бусад файлуудыг устгаж байгаад хуулж оруулах, эсвэл шууд дараад хуулж болно. Гэхдээ Joomla! Mongolia эсвэл Joomla! 1.0.15 хувилбар дээрээс Joomla! 1.5.10 файлуудыг оруулж болохгүй юм. FTP програм дээрээ бүх файл, фолдерууд алдаагүй зөв хуулагдсан эсэхийг шалгаарай.
11_fz_upload

Алхам 5. Тохиргооны configuration.php файлаа тохируулах
Та бүх файлуудаа оруулаад дууссан бол configuration.php файлаа нээж дараахи хувьсагчуудыг тохируулснаар шилжүүлэх ажиллагаа дууссан. Түрүүчийн алхамд configuration.php файлыг нөөцлөн авах тухай дурдсан билээ. Хэрвээ өмнө нь Joomla! 1.5 суулгасан байсан бол тухайн файлаас тохиргооны талаар мэдээлэл авч болно.

Ер нь шилжүүлсэн вэбсайтын хувьд доорхи тохиргоонуудыг өөрчилсний үр дүнд Joomla! вэбсайт тань вэб сервер дээрээ алдаагүй ажиллах болно. Энд дурдаагүй тохиргоонуудыг онцын шаардлагагүй нөхцөлд өөрчлөх шаардлагагүй.
  • /* Database Settings */
    var $host = 'localhost'; - Мэдээллийн баазын серверийн хаяг. Ихэвчлэн localhost байдаг.
    var $user = 'mysql_user'; - Мэдээллийн баазын серверт хандах хэрэглэгчийн нэр
    var $password = 'PASSWORD'; - Мэдээллийн баазын серверт хандах хэрэглэгчийн нууц үг
    var $db = 'joomla1510'; - Мэдээллийн баазын нэр
  • var $live_site = 'http://www.yourdomain.com'; - Вэбсайтныхаа бүтэн домайн нэрийг бичнэ.
    var $ftp_user = 'ftp_user'; - FTP хандалтыг Joomla! дээрээс хэрэглэх үед энд FTP хэрэглэгчийн нэрээ тохируулна.
    var $ftp_pass = 'PASSWORD'; - FTP хэрэглэгчийн нууц үг
    var $ftp_root = '/httpdocs'; - Joomla! оруулсан үндсэн замаа зааж өгнө
    var $ftp_enable = '1'; - 1 болгосноор ON буюу идэвхтэй болгож байна.
  • var $log_path = '/var/www/httpdocs/logs'; - Энэ замыг вэб серверийнхээ бүтэн замыг заана. Үүнийг мэдэхгүй бол серверийн админаасаа асуух эсвэл phpinfo(); функцийг ашиглан мөн бүтэн замыг мэдэж болно.
    var $tmp_path = '/var/www/httpdocs/tmp'; - Дээрхтэй адилаар тохирох замыг тааруулах хэрэгтэй.
Энэхүү хичээлд өөрийн компьютер дээрээ суулгасан Joomla!-гаа хэрхэн веб сервер рүү шилжүүлэх талаар товч тайлбарлалаа. Зарим хэсэгт хэтэрхий товчилсон эсвэл орхигдуулсан бол хүлцэл өчье. Joomla! урьд суулгасан, эсвэл өөр вэбсайт суулгасан вэб серверийн хувьд нэмэлт ажиллагаа шаардагдаж болзошгүй. Ерөнхий байдлаар бичсэн бөгөөд сервер болгоны тохиргоонууд бага зэрэг ч гэсэн ялгаа байдаг гэдгийг анхаарч алхам тус бүрийг анхааралтай уншихын зэрэгцээ интернетээс судлах, эсвэл серверийн админаас асуух, мөн энэхүү нийтлэлийн сэтгэгдлийн хэсэгт бичиж болно.

Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдлүүд (31)Add Comment
 1 2 > 
...
Бичсэн Амгалан, April 21, 2010
Би joomla дээр вэб хийж байгаа юм. Мэдээллийн доор сэтгэгдэл оруулах зүйл нь байхгүй юм. Энийг яаж шийддэг юм бэ? Надад туслаач найзуудаа.
...
Бичсэн xacaa, April 19, 2010
би site даа зураг болон template хийх гэсэн чинэ

* Анхаар: Файлыг зөөж чадсангүй!
* Алдаа. Файл оруулж чадсангүй. энгэж гарж ирээд бна би жоомлаг шууд сэрвэр дээрээ суулгатсан болхоор ингэж бгаа гэж бодож байна яж янзлахийг ни мэдэж байгаа хүмүүс ни надад туслаач би site aa www.000webhost.com дээр хийсэн хэхэ мэддэг чаддаг хумуус нь хурдан туслаач надтай Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. '> Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
...
Бичсэн Munkhbayar, February 06, 2010
yur n l unegui host gedeg chin uneguigeeree l bdii shuu yavaandaa ulsuud oilgono bizdeesmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gif
...
Бичсэн Sukh, February 01, 2010
Joomla! дизайн загвар дотор чинь "favicon.ico" гэсэн файл байгаа. Тэр файлыг чи өөрийн лого, зураг энэ тэр юмаараа солих хэрэгтэй. ICO файлыг 16x16 пиксел харьцаатайгаар ICO файл үүсгэдэг програмаар хийнэ.
...
Бичсэн Багаа, February 01, 2010
Хамгийн дээр байгаа Icon шүү. Минийх дээр жүүмлагийн icon гараад байнаа.
...
Бичсэн Багаа, February 01, 2010
Сайн байцгаана уу? Нэг зүйл асуух гэсиймаа. Мэддэг хэлээд өгөөч?

internet explorer - ийн tab - дээр байдаг icon-ийг солих гэсиймаа.
Тэгсэн болж өгдгүйээ.Яаж солих вэ?smilies/sad.gif
...
Бичсэн Jagaa, January 27, 2010
Hi Sukhee saihan zovlogoo oruulsand tnx shuu. Zaasnaar chine webee zooloo. tegeed Admin panel ruugaa oroh gesen WAMP deer hiij baisan uzer name Passaaraa ordgui ee. Oorchilogdchihdiin boluu? Yagaad baigaan bol?
...
Бичсэн Багаа, January 25, 2010
Sain baina uu adminaa? Odoo bolj bgaa. smilies/cheesy.gif http://www.nomundalai.edu.mn/ bi sayhan tawisan l daa. Orood uzeerei. Neeree tanai site - neg goy module bna teriig haanaas oloh we.
Hamgiin ih unshsan
Suhiin blog
geed bgaa ene moduliig haanaas olj boloh we?
...
Бичсэн Altansukh, January 20, 2010
1. MySQL алдаа гарч байвал мэдээллийн баазын сервер хаяг (ихэвчлэн localhost, зарим хостынх өөрөөр байдаг тул FAQ-г нь ухах хэрэгтэй), баазын хэрэглэгчийн нэр, нууц үгээ шалгах хэрэгтэй. Баазын хэрэглэгчийг тусад нь шинээр үүсгэдэг тохиргоог их байдаг тул тусламжийн хэсгийг нь унших эсвэл админтай нь ярих хэрэгтэй. Аль хостыг мэдэхгүйгээр энд орж ирээд MySQL болохгүй байнаа гээд суугаад байснаас эхлээд FAQ, Help-г ухаад үзвэл юм олддог л юм.

2. Дизайн загварыг шууд Суулгах гээд суулгаж болно. Эсвэл templates дотор нь задлаад хийчихдэг. Уг өөрийнхөө компьютер дээр янз бүрээр туршихад учир нь олдохоор шүү.
...
Бичсэн Багаа, January 19, 2010
Сайн байна уу? Би нэг joomla site ажиллуулсан л даа 000webhost.com дээр. Зүгээр ажиллаж байна.Баярлалаа. Харин одоо шинэ template суулгах гэсэн юм. Яаж хийх үү? заавар хэлж өгөөч
...
Бичсэн sonic, January 18, 2010
Unable to connect to the database:Could not connect to MySQL suulgah gesen chin iim bichig garaad bolohgui bainaa help me please
...
Бичсэн Altansukh, January 11, 2010
Configuration.php chini buruu toxiruulsan bol tsav tsagaan garch bolno. $var_logpath, $var_tmppath ene 2-oo yag zov taaruulsan esexee uzne uu.

Mon MySQL-iin hostname ni freehost deer "localhost" bish, oor baij boldog.

Free yum bol free yum shuu dee smilies/wink.gif
...
Бичсэн Javhaa, January 10, 2010
Би localhost дээр хийсэн нэг вебээ үнэгүй нэг хост дээр байрлуулах гээд чадахгүй юм.... Би эхлээд файлуудаа аплоад хийгээд дараа нь мэдээллийн баазаа хуулсан юм... Бүх тохиргоогоо зааврын дагуу хийсний дараа сайт руугаа хандахаар хов хоосон болчоод байх юм... Сайтаа байрлуулахдаа заавад эхлээд баазаа хуулах ёстой юу??
...
Бичсэн Bilguun, December 29, 2009
Database Error: Unable to connect to the database:Could not connect to MySQL iiim aldaa zaagaad bolj ugduggui ug ni database-aa oruulsan tgd config php file-aa zasvar hsen gevch sain bolj ugduggui
...
Бичсэн Мөнхнасан, December 16, 2009
Асуултанд минь хариулсанд баярлалаа. Тэр дотор нь ганцхан phpmyadmin гэсэн л хавтас байна лээ.
...
Бичсэн Altansukh, December 15, 2009
public_html esvel www gej baixgui baina uu? Er ni yu yu gesen folder baigaan? Shuud uusgeed bol nemergui. Server serveriin toxirgoo ni oor. Test.html geed turshiltiin gants xuudas shuud ter zam deeree oruulaad tegeed webeesee test.html ruugee xandaad turshij baigaad uzexgui yu. Esvel FTP-geer oroxoor shuud ter zam deeree oruuldagaar ch baij bolox shuu dee.
...
Бичсэн Мөнхнасан, December 15, 2009
Яг энэ заавраар хийсэн боловч болдоггүй ээ.
Бас миний хост дээр /httpdocs нь байхгүй юм. Шууд үүсгээд дотор нь файлуудаа хуулчихаж болдог юм болуу?
...
Бичсэн smchts, September 17, 2009
sain bain uu minii asuuj baigaa asuultand zaaval hariu bicheerei bi 000webhost deer free baahan wm hiijihlee ene yadag wm bol esvel tanaih uunii talaar delgergui medeelel tavij uguuch bas joomla mongoloor garch baigaad bayrlaj baina yaj 000webhost deer webee hiij uzeh ve bi chatahgui baina ta heleed uguuch
...
Бичсэн Altansukh, September 11, 2009
Yahoo-гийн MySQL хост нэр нь: mysql

localhost гэхгүйгээр mysql гээд үзээрэй.
...
Бичсэн Sukh, July 12, 2009
SM,

Зарим router, firewall-оос шалтгаалж ийм алдаа өгдөг. Filezilla ашиглаж байгаа бол http://wiki.filezilla-project....figuration зааврын дагуу тохируулаад нэг үзээрэй. Эсвэл FTP сервер дээрээ нэмэлт тохируулах хэрэгтэй байх. Сервер хостинг хэрэгтэй бол холбоо бариарай.
...
Бичсэн SM, July 11, 2009
Hi "ECONNRESET - Connection reset by peer". гэсэн алдаа заагаад бна юу гэж ойгохуу? Domain Хэрэглэгчийн нэр Пасс-г л бичээд болоо биздээ
...
Бичсэн Eba, June 02, 2009
uuriin pc deer joomla-gaar hiisen webee uur pc deer huulaad ajilluulah gesen boldoggui ee. yamar tohirgoo hiideg yum boloo. help me!
...
Бичсэн Sukh, April 30, 2009
Бас тэгээд Control Panel доторх MySQL гэсэн дотор чи баазын username, password-аа үүсгэсэн байгаа байх?!
...
Бичсэн Sukh, April 30, 2009
000webhost.com-ийн http://members.000webhost.com/ гэсэн хаягаар Control Panel руу нь ороод MySQL гэсэн товч дээр дараарай. Тэр дотор чинь "MySQL hostname" гэсэн хаяг байгаа. Тэр хаягийг configuration.php-гээ нээгээд "var host='localhost'" гэсний localhost-н оронд бичээд хадгалах хэрэгтэй.

Ингээд болох ёстой доо.
...
Бичсэн bondgor, April 30, 2009
www.000webhost.com дээр үнэгүй вэб байрлуулах гэсэн
Database Error: Unable to connect to the database:Could not connect to MySQL гэсэн өгч байна л даа. configuration.php файлаа дуудаад өөрчилсөн боловч буруу болоод байх шиг байна. Та бүхэн туршлагатай тул үүн дээр вэб байрлуулах configuration.php -ийн тохиргоог олж өгч туслана уу.
...
Бичсэн Tsatsaa, April 13, 2009
hi. moodle deer hiisen web ee web server deer tavih gesen chini tohiruulga ni boldoggui ee, ene talaar helj ogvol tun bayrlah baina
...
Бичсэн ssk_sanchir, April 05, 2009
Сайн уу ? би нэг Joomla 1.5х сайттай болсон , тэгээд Article нийтлэхдээ Megavideo.com - оос видеоны embedcode хуулж тавих гэтэл ерөөсөө болохгүй юм . Нэмэлт Plugin байна уу ? олж өгч туслаач маш их баярлана шүү . Joomla уул нь гоё л юм даанч үйлдэл болгондоо нэмэлт юм шаардаад байх юмаа , бас Unicode utf-8 дэмжихгүй юмаа миний MySQL database яах ёстой вэ ? хариу хүлээж байя .
...
Бичсэн >Болдбаатар, April 04, 2009
Би өөрийн ком дээр Joomla суулгалаа гэтэл нетээс сайтаа хуулаад өөрийн ком дээр засах гэсэн чаддагүй ээ мэдээлэлийн баазаа нетээс авчихаад өөрийнхөө ком дээр админаар нь import гээд GO гээд оруулсан чинь
Error

SQL query:

--
-- Database: `information_schema`
--
DROP DATABASE `information_schema` ;
алдаа өгөөд болохгүй байна яах вэ би буруу хийгээд байгаа юм болов уу хэлж өгч туслаач
...
Бичсэн Sukh, April 03, 2009
Хамгийн сүүлийн хувилбар нь Joomla! 1.5.10 гарсан шүү.

http://joomlacode.org/gf/downl...ackage.zip файлыг татаж аваад задлаад вэбсайтын файлуудаа дараад хуулахад болох ёстой.
 1 2 > 
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдлээ нэмж болно энд

busy