Joomla! АУС-ээр вэбсайт бүтээх нь И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 28
МууМаш сайн 
Joomla! - Хичээлүүд
Бичсэн Алтансүх   
2009 оны 11-р сарын 12, Пүрэв гариг, 19:14

joomla_logoБид та бүхэнд өнөөдрийг хүртэл Joomla! Агуулгын Удирдлагын Системийн хэд хэдэн үндсэн хичээлүүдийг хүргэсэн бөгөөд энэ удаагийн хичээлээр аливаа вэбсайтыг төлөвлөхөөс эхлээд эцсийн вэбсайт болгон олон нийтэд хүргэх хүртэл яг ямар ямар алхмыг дамжих вэ, юу юуг анхаарах талаар толилуулах болно. За ингээд суудлын даруулгаа хийж аваад Joomla!-тай цуг амжилтын зүг нисье!

Вэбсайт яаж бүтээх вэ?!
Та вэбсайттай болохоор шийдсэн эсвэл вэбсайттай болох хэрэгтэй Joomla! АУС-ийг сонгосонд баяртай байна. Joomla! нь таньд өөрийн вэбсайтыг бүтээхэд чухал туслагч болох хэдий ч олны таашаалыг хүртсэн шилдэг вэбсайт бүтээхэд зөвхөн сайн системтэй байх нь хангалтгүй юм. Аливаа вэбсайтыг бүтээх алхмуудыг дараахи схемд үзүүллээ. Энэхүү схемийн дараахи жагсаалтанд Joomla! АУС-ийг ашиглан вэбсайт бүтээх алхмуудыг үзүүлсэн бөгөөд алхам тус бүрийг би тайлбарлан бичсэн болно.

01_planning_procedure

Аливаа вэбсайтын амжилтын үндэс нь вэбсайтын сайн төлөвлөлт, зохион байгуулалт бөгөөд шууд Photoshop, Dreamweaver эсвэл Joomla! барьж аваад л вэбсайтаа хийгээд эхэлбэл сүүлд янз бүрийн асуудал гарч болно. Мэдээж жижиг вэбсайтын хувьд төлөвлөлт товч байж болох хэдий ч дараахи хэдэн чухал асуултанд хариултаа олсон байж гэмээ нь том жижиг гэлтгүй аливаа вэбсайтыг амжилттай хөгжүүлж чадна. Үүнд:
  • Вэбсайтын үндсэн зорилго, чиглэл юу вэ? Амжилтын хэмжүүр буюу яг ямар амжилтанд хүрэхийг зорьж байгаа вэ?
  • Хэнд ямар мэдээллийг ямар аргаар замаар хүргэхийг зорьж байна вэ?
  • Вэбсайтын үндсэн хэрэглэгчид маань хэн бэ? Хаанаас ихэвчлэх хандаж байгаа хийгээд гол төлөв ямар зорилготой таны вэбсайт руу зочилж байгаа вэ?
  • Вэбсайтын мэдээлэл, агуулга, файлууд, дуу хөгжим, видео гээд бүх төрлийн агуулгаа хаанаас үүсгэж, авч, хэрхэн хэрэглэгчиддээ хүргэх вэ? Энэ маань хуулийн дагуу юу?
  • Дээрх зорилго, зорилтоо гүйцэлдүүлэн цаашид хөгжин ажиллахад ямар систем, ямар вэб технологи хамгийн илүү нийцтэй бөгөөд ирээдүйтэй вэ?
  • гэх мэт ...

Эдгээр асуултуудад тодорхой хариулттай байж гэмээ дараагийн алхмууд буюу вэбсайтын архитектур, бүтэц, зохион байгуулалтаа зураглах ажилдаа ороход илүү хялбар болсон байх болно. Зохион байгуулалтаа зурагласны үндсэн тэдгээр үйл ажиллагаа, мэдээлэл агуулгыг хэрэглэгчдэд хүргэхэд ямар систем хамгийн амар хялбар байхын зэрэгцээ аюулгүй найдвартай ажиллах вэ гэдгийг судлан тогтооно. Мэдээж Joomla! АУС нь ямарч байгууллагын зорилтыг гүйцэлдүүлэхэд тохирох сайн систем гэдэгт бид итгэл төгс байна.

Вэбсайт бүтээх, суурилуулах, ажиллуулах алхмууд

Joomla! АУС дээр суурилан энгийн вэбсайт бүтээх алхмуудыг жагсаан бичвэл:

  • Вэбсайтын төлөвлөлтийн үе шат
  • Joomla! АУС татан авч өөрийн компьютерт суулган турших
  • Үндсэн компонентуудыг суулгах
  • Вэбсайтын бүтцийн дагуу агуулгаа бүрдүүлэх
  • Дизайн загвараа сонгох, суулгах, засварлах
  • Бусад шаардлагатай нэмэлтүүдийг суулгах, тохируулах
  • Вэбсайтаа байрлуулах домайн нэр, вэб серверээ сонгон байрлуулах
  • Хайлтын системд нийцтэй тохиргоо хийх
  • Вэбсайтаа сурталчлах, нийтэд таниулах
  • Аюулгүй байдлыг ханган ажиллуулах, байнга шинэчлэх

Эдгээр алхмуудыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй үзье.

Вэбсайтын төлөвлөлтийн үе шат

Төлөвлөлтийн үе шатын талаар оршил хэсэгт схемээр үзүүлэн тайлбарласан учраас илүү дэлгэрүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Дахин хэлэхэд том вэбсайт ч гэсэн, жижиг вэбсайт ч гэсэн тодорхой хэмжээгээр ажлын зураглал гаргах, бүтэц зохион байгуулалтыг төлөвлөх нь танд тустай гэдгийг анхаарна уу.

Joomla! АУС татан авч өөрийн компьютерт суулган турших

Joomla! АУС-н үндсэн вэбсайт болох www.joomla.org вэбсайтаас та англи хувилбарыг татан авч хэрэглэж болох бөгөөд хэрвээ Монгол хувилбарыг авч хэрэглэхийг хүсвэл http://www.n20.mn вэбсайтаас “Joomla! 1.5 Монгол хувилбар” гэсэн холбоосоор орж татан аваарай.
Өөрийн компьютер дээр Joomla! АУС-ийг суулгах хичээлийг алхам алхмаар, маш дэлгэрэнгүй байдлаар http://www.n20.mn/joomla/tutorial/60-how-to-install-joomla-15x.html хаягаас орж үзээрэй.

Үндсэн компонентуудыг суулгах

Joomla! систем дээр өргөн хэрэглэгддэг компонентуудыг товч танилцуулъя. Та эдгээр компонентуудыг татан авахыг хүсвэл http://extensions.joomla.org вэбсайтаас хайгаарай. Миний таньд санал болгох эдгээр нэмэлтүүд нь бүгд үнэгүй, нээлттэй эхийнх учраас та шууд татан авах боломжтой.

  • JCE (Joomla Content Editor) – Мэдээлэл засварлагч. Бараг Microsoft Word шиг хялбар засварлагчтай болно.
  • Phoca Gallery with Slideshow – Зургийн цомог.
  • Kunena – Хэлэлцүүлгийн самбар.
  • JoomlaPack – Вэбсайтаа нөөцлөн авах багц програм.
  • Joomfish – Вэбсайтаа олон хэл дээр орчуулах боломж олгоно.
  • AllVideos – YouTube, Metacafe, Vimeo гэх мэт видеог холбох болон та өөрийн видео сайтыг ч ажиллуулах боломжтой.
  • VirtueMart – Цахим худалдааны буюу E-Commerce вэбсайтыг бүтээхэд чухал хэрэгсэл.
  • Community Builder – Hi5, MySpace эсвэл Facebook шиг олон нийтийн вэбсайт бүтээх боломжтой.
  • !JoomlaComment – Санал сэтгэгдлийн нэмэлт компонент.
  • Superfish Dropdown Menu – Доош эсвэл хажуу тийш задардаг цэсний модуль.
  • Vinaora Visitors Counter – Вэбсайтынхаа зочдын тоолуур гаргах модуль.

Та хэрвээ арилжааны буюу үнэтэй компонент сонирхож байгаа эсвэл хэрэгтэй байгаа бол бидэнтэй http://www.n20.mn/contact.html хуудсаар холбоо барина уу. Бид танд хэрэгтэй зүйлээ албан ёсоор худалдан авахад тусалж чадах бөгөөд харин “хулгайн” хуулбар өгөх боломжгүй гэдгийг анхаарна уу.

Вэбсайтын бүтцийн дагуу агуулгаа бүрдүүлэх

Joomla! АУС-ийн 1.5 хувилбар дээр мэдээллийг Хэсэг (Section)  » Бүлэг (Category) » Нийтлэл (Article) » Цэс (Menu) гэсэн 4 шатлалтайгаар ангилан зохион байгуулдаг бөгөөд одоо хөгжүүлж байгаа 1.6 хувилбар дээр хязгааргүй олон шатлалтай ангилах боломжийг шинээр нэвтрүүлж байгаа болно.

Хэсэг нь таны вэбсайтын мэдээлэл, хуудсууд болох Нийтлэлүүдийг ангилах хамгийн дээд түвшний үндсэн ангилал бөгөөд Хэсгүүд дотор дэд ангилал болох Бүлгүүдийг агуулдаг. Нийтлэлүүд нь Бүлгүүдэд харъяалагдах бөгөөд дараахи дарааллаар Joomla! дээр зохион байгуулалтыг хийвэл зохистой. Joomla! Удирдлагын самбарын Мэдээлэл гэсэн цэснээс дараахи сонголтуудаар орно.

  1. Хэсгийн Удирдагч - Хэсгүүдээ үүсгэх.
  2. Бүлгийн Удирдагч - Бүлгүүдээ үүсгэх.
  3. Нийтлэлийн Удирдагч - Нийтлэлүүдээ оруулах.
  4. Цэс >> Цэсний Удирдагч – Цэсээ сонгож орох - Цэсний холбоосуудаа үүсгэх.

Хэсэг үүсгэлгүйгээр Бүлэг үүсгэх боломжгүй бөгөөд мөн Хэсэг, Бүлгүүдээ үүсгээгүй үед Нийтлэл оруулсан үед Ангилаагүй гэж замбараагүй оруулж таардаг. Тиймээс зохион байгуулалтаа сайн байлгах үүднээс анхнаасаа Хэсэг, Бүлгээ үүсгэн явбал зохино.

Дараахи схем дээр энгийн вэбсайтны бүтцийг жишээ болгон харуулсан болно. Нүүр хуудас, Харилцах нь Joomla!-гийн үндсэн компонент бэлэн байдаг бөгөөд тэдгээрт Хэсэг үүсгэхгүй. Харин Бидний тухай, Үйлчилгээ, Тусламж гэсэн үндсэн ангилал нь Хэсэг буюу Section байж болно. Тэдгээр хэсгүүдийн доош, жишээ нь Үйлчилгээ хэсэг дотор Худалдаа, Тээвэр болон Зөвлөгөө гэсэн бүлгүүд байж болно. Хэрвээ тухайн хэсэг дотор бүлэг байхааргүй байвал нийтлэлүүдийг агуулах зорилгоор Мэдээллүүд гэх мэт дан ганц бүлэг үүсгэж болно.

02_joomla_content_structure

Ингээд Хэсгүүд, дараа нь бүх Бүлгүүдээ үүсгэсний дараа Нийтлэлүүдээ үүсгэн тэр дотор мэдээлэл, текст, зураг, хүснэгтүүдээ оруулна. Нийтлэл оруулахдаа тухайн нийтлэлээ аль хэсэгт, аль бүлэгт харъяалагдахыг сонговол зохистой. Ангилаагүй нийтлэл гэж үүсгэж болох хэдий ч ангилалт, зохион байгуулалтгүй бол вэбсайт томрон өсөхийн хирээр том асуудал үүснэ гэсэн үг юм.

Цэсний холбоосыг нүүр хуудас руу, эсвэл хэсэг рүү (тухайн хэсэгт харъяалагдах бүх мэдээллийг жагсаана гэсэн үг), бүлэг рүү (тухайн хэсэгт харъяалагдах бүх мэдээллийг жагсаана гэсэн үг), шууд нийтлэл рүү (нийтлэлийг дэлгэрэнгүй байдлаар үзэх), эсвэл компонент руу холбохоор үүсгэж болно. Хэсэг эсвэл бүлгийн жагсаалт харагдац гэвэл тухайн хэсэг эсвэл бүлэгт харъяалагдах бүх нийтлэлүүдийг хүснэгтэн жагсаан харуулдаг. Хэсэг эсвэл бүлгийн блог харагдац гэдэг нь тухайн хэсэг эсвэл бүлэгт харъяалагдах нийтлэлүүдийн гарчиг, оршил текстийг харуулан “Дэлгэрэнгүй” гэсэн товчтойгоор мэдээ юм шиг цувруулан харуулдаг.

Дизайн загвараа сонгох, суулгах, засварлах

Joomla!-гийн нэг давуу тал нь маш олон төрлийн дизайн загвар буюу template-ээс сонгон ашиглах боломжтойд оршдог. Мэргэжлийн түвшний сайн загвар олж ашиглавал мэдээж сайн бөгөөд тэдгээр нь олон төрлийн бэлэн өнгөний сонголтууд, тохиргоонууд болон W3C, XML, CSS стандартуудад бүрэн нийцсэн байдаг.

Joomla! 1.5-д зориулсан дизайн загваруудыг та http://www.n20.mn/joomla/tutorial/87-where-to-find-joomla-templates.html хуудсаас орж тэнд байгаа холбоосуудаас үнэтэй буюу мэргэжлийн загварууд эсвэл үнэгүй (зарим нэг нь үнэхээр сайн хийгдсэн ч байгаа) загваруудаас үзэж сонирхоно уу.

Мэргэжлийн түвшний дизайн загвартайгаар, сайн вэбсайттай болохыг хүсвэл бидэнтэй www.n20.mn вэбсайтаар холбогдох боломжтой.

Joomla!-гийн дизайн загварыг засварлах, тохируулахын тулд та HTML, CSS, DHML, Javascript болон PHP судалж үзэх хэрэгтэй. Ялангуяа HTML болон CSS нь хамгийн анхан шатны боловч хамгийн түгээмэл хэрэглэгдэх вэб технологийн үндсүүд юм. Загварыг өөрчлөхөд энгийн байдлаар зургийн файлыг солих, CSS-д засвар хийх байдлаар янзлах бөгөөд энэхүү хичээл төдийгүй бүхэл бүтэн номонд багтаан заахад төвөгтэй учраас хүлцэл өчье.

Вэбсайтаа байрлуулах домайн нэр, вэб серверээ сонгон байрлуулах

Аливаа вэбсайтыг интернетээр олон нийтэд хүргэхэд танд домайн нэр (domain name) болон вэб байрлуулах сервер (web hosting) зайлшгүй хэрэгтэй.
Домайн нэр гэдэг нь таны вэбсайт байрлаж байгаа серверийн IP хаяг-ийг  хүн тогтооход хялбар болгоход чиглэгдсэн нэр юм. Энэ нь давтагдашгүй байх ёстой бөгөөд мэдээж танай байгууллагын нэр, чиглэлийг тусгасан байвал сайн боловч өнөө үед ихэнх домайн нэрнүүдийг хүмүүс нэгэнт авчихсан байдаг учир оновчтой нэр олоход бас нилээн төвөгтэй.

Та .com, .net, .org, .biz, .mobi, .tv, .mn гэх мэт олон төрлийн өргөтгөлтэй нэр авч болох бөгөөд .com, .net, .org гэх мэт нэрнүүд нь арай хямд, харин Монголын .mn өргөтгөлтэй домайн нь харьцангүй үнэтэй гэдгийг анхаарна уу.

Вэб байрлуулах сервер нь интернетд холбогдсон, 24 цагаар ажилладаг серверийн тусгай компьютер бөгөөд таны вэбсайт руу хүн хэзээ ч ороход бэлэн байлгахын тулд эдгээр серверүүд дээр зай талбар түрээслэн авч домайнаа тохируулуулан байрлуулдаг.

Та http://www.e-nomads.com хаягаар хандан домайн нэр авах, вэб байршуулах үйлчилгээний талаархи мэдээллийг аваарай. Ялангуяа Joomla! вэбсайтыг найдвартай сайн ажиллуулахад илүү зохицсон, албан ёсны зөвшөөрлийг авсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Бидний үйл ажиллагаанд бага ч гэсэн тус нэмэр болох учраас хамтран ажиллахад таатай байх болно.

Joomla! вэбсайтыг ажиллуулахад вэб сервер нь дараахи үзүүлэлттэй байвал сайн. Үүнд:
-    Linux төрлийн үйлдлийн систем (Windows сервер ажиллаж болно)
-    Apache 2.0+ вэб серверийн програм (Apache 1.3+ бас ажиллана)
-    PHP 5.0+ вэб програмчлалын хэл (PHP 4-н сүүлийн хувилбарууд дээр ажиллана)
-    MySQL 5.0+ мэдээллийн баазын систем (MySQL 4.0.21-ээс дээш)

Та өөрийн компьютер дээр бүтээсэн вэбсайтаа вэб сервер рүүгээ шилжүүлэхийн хүсвэл http://www.n20.mn/joomla/tutorial/79-transfer-localhost-to-web-hosting.html хичээлийг сонирхоорой.

Хайлтын системд нийцтэй тохиргоо хийх

Та Google (www.google.com), Yahoo (www.yahoo.com) болон Bing (www.bing.com) гэх мэт түгээмэл хайлтын системүүдэд өөрийн вэбсайтыг олддог болгохын тулд Search Engine Optimization буюу Хайлтын Системд Нийцүүлэх тохиргоог хийх хэрэгтэй.
Үүний тулд дараахи зүйлсийг хийж болно.

§    Joomla! Үндсэн Тохиргооны хуудасны Mета өгөгдлийн хэсгийг сайн бөглөх
§    Хэсэг, бүлэг, нийтлэл болон цэсний холбоосын товч латин гарчгаа байнга англиар зааж байх
§    Вэбсайтныхаа мэдээллүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах
§    Google Analytics (http://www.google.com/analytics) ашиглан өөрийн вэбсайт руу хүмүүс яаж олж орж байгааг дүгнэн шинжлэх
§    Бусад вэбсайтаас өөрийн вэбсайт руу болон бусад вэбсайт хуу холбоос, баннер тавих

гэх мэт олон арга замаар хайлтын системийг үнэлгээгээ сайжруулж болно. Энэ нэг удаагийн ажил биш бөгөөд та цаг үргэлж шалгаж сайжруулж байж хайлтын систем дээр амжилт олно. Багаар бодоход 1 жил ажиллахад эхний үр дүн харагддаг учраас маш нарийн төвөгтэй ажил юм. Түүнээс бус хайлтын системүүдэд шууд оруулаад бүртгүүлдэг цаг үе өнгөрсөн бөгөөд вэбсайтны тань дизайн, зохион  байгуулалт, нарийн тохиргооноос л гагцхүү шалтгаална. Тиймээс хэн нэг нь таны вэбсайтыг хайлтын системүүдэд шууд бүртгүүлээд өгье гэвэл энэ нь бодит байдалд нийцээгүй ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.

Аюулгүй байдлыг ханган ажиллуулах, байнга шинэчлэх

Нилээдгүй хүмүүс Joomla!-г нүх цоорхой, алдаа дутагдал ихтэй гэж шүүмжлэх нь бий. Танд гэж баттай хэлэхэд Joomla!-гийн яг одоогийн 1.5.15 хувилбар гэхэд аюулгүй байдлыг маш сайн хангасан юм. Аливаа вэбсайтны аюулгүй байдал нь зөвхөн Joomla!-гаас бус харин ажиллаж байгаа вэб серверийн үйлдлийн систем, түүний тохиргоо, Apache, PHP, MySQL-ын аюулгүй байдлаас гадна Joomla! дээр нэмж суулгасан бусад хүмүүсийн бүтээсэн компонентууд, модулиудаас ч шалтгаална гэдгийг анхаарна уу.

Joomla! нь ойролцоогоор 3 сар тутамд (шаардлагатай бол тэр даруй) шинэ хувилбар гарган тухай бүр аюулгүй байдлын эрсдлүүдийг шийдэн засварлаж байдаг бөгөөд та өөрийн Joomla!-гаа тэр бүр шинэчилж байснаараа аюулгүй байдлыг нь эрс дээшлүүлнэ. Мөн дээр өгүүлснээр вэб байрлуулах компани, серверээ сонгохдоо анхаарч судлах хэрэгтэй.

Joomla! Нэмэлтийн сангаас төрөл бүрийн компонент, модуль, нэмэлт татан авахдаа бусад хэрэглэгчдийг үнэлгээ, сэтгэгдлийг уншиж судлах хэрэгтэй.
Аюулгүй байдлыг ханган ажиллуулах талаар http://www.n20.mn/joomla/tutorial/62-joomla-security-checklist.html хичээл маш дэлгэрэнгүй заасан болно. Та түүнчлэн вэбсайтаа байнга нөөцлөн хуулбар хийж авснаар таны мэдээлэл устах эрсдлийг эрс бууруулах боломжтой юм.

Joomla!-г хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах

Та бидний ажлыг тусалж дэмжихийг хүсвэл бидний Харилцах хэсгээр дамжуулах холбоо барьж болно. Мөн “Joomla! Хэрэглэгчдийн Бүлгэм Монгол”-д элсэн орсноор бидний зохион байгуулах уулзалтуудад оролцох, олон нийтийн хичээл сургалтуудад хамрагдах, өөрийн санаа бодлыг хуваалцах, хэлэлцүүлгийн самбарт оролцох боломжтой.

Бид энэхүү ажлыг 100% сайн дурын үндсэн дээр хийж байгаа бөгөөд мэдээж таны хандив тусламж бидний ажилд бага ч атугай тус нэмэр болох учраас мөн http://www.n20.mn вэбсайтаар дамжуулан холбогдоно уу. Бид Joomla! 1.5 төдийгүй дараагийн 1.6 гэх мэт хувилбарууд болон түгээмэл хэрэглэгддэг компонентуудыг та бүхэнд эх болсон Монгол хэл дээрээ нээлттэйгээр хүргэхээр байнга ажиллах болно. Та англи хэлний өндөр мэдлэгтэй бол бидний орчуулгын ажилд гар бие оролцох бүрэн боломжтой.

Та бүхэнд амжилт хүсье. Хөгжил дэвшлийн зүг урагшаа!

Нүүдэлчид 2.0 - http://www.n20.mn

Сэтгэгдлүүд (29)Add Comment
...
Бичсэн zoloo, July 15, 2010
hi ooriin hiisen template ee yaj joomla ruu hurwuulj oruulah be ymar neg zaawar uguh site enee ter bgaa yu bayrlalaa
...
Бичсэн tsogtoo, June 21, 2010
zaluusaa bi site-daa forum hiih gsn ymaa yaj hiih we pls help me!!!
...
Бичсэн damdin, May 18, 2010
nadad sanal setgegdel bicheh modul zaaj ogooch URL ogooch
...
Бичсэн damdin, May 18, 2010
sain bn uu
bi shoutbox geed chatnii modul shiglasan tegsen
Warning: Invalid argument supplied for foreach() in C:xampphtdocsjoomlamodulesmod_shoutboxhelper.php on line 84 iim garad ajillahgui bn yaah ve tuslaaach
...
Бичсэн Guest12, April 07, 2010
Community builder gishuudee filter hiihdee = geheer garch irehgui bhiim yaah estoi yum bol
baaz deeree query bicheed haragdaj bn
SELECT * FROM jos_comprofiler where cb_sex='Эр' gej bicheed
nadad tuslaach
...
Бичсэн Guest12, March 24, 2010
Баярлалаа болсон шүү
...
Бичсэн Sukh, March 24, 2010
Эхлээд MySQL баазынхаа collation-iig utf8_general_ci байгаа эсэхийг шалгаад тэрийг засах хэрэгтэй. Community Builder-ийн сүүлийн хувилбарууд дээр Юникод алдаагүй байх ёстой доо.
...
Бичсэн Guest12, March 23, 2010
Community Builder ashiglaad mongoloor yum bichiheer ????? gej garaad bn haana ni yamar tohirgooo hiih estoi vee
...
Бичсэн ariuna, March 01, 2010
sain bna uu bi neg site-aas template tataj absiimaa tegeed ooriin com deeree localhost uusgeed template-ee dagaj irsen joomla-g suulgaad ajillah gesen chin aldaa zaagaad bna joomla.org-oos tataj absaniigaa suulgaad template-ee suulgahaar moduluud ni orj irehgui yum ter aldaag ni yaaj arilgah be
Warning: Parameter 1 to JHTMLGrid::access() expected to be a reference, value given in C:xampphtdocsjoomlalibrariesjoomlahtmlhtml.php on line 87

Warning: Parameter 1 to JHTMLGrid::checkedOut() expected to be a reference, value given in C:xampphtdocsjoomlalibrariesjoomlahtmlhtml.php on line 87

Warning: Parameter 1 to JHTMLGrid::published() expected to be a reference, value given in C:xampphtdocsjoomlalibrariesjoomlahtmlhtml.php on line 87

iim aldaa zaagaad baihiin. odoo yah yostoi be
...
Бичсэн Sukh, February 22, 2010
Кеш гэж Cache юм. Вэб хуудсыг түргэн гаргах зорилгоор нөөш маягаар хадгалдаг юм. Өөрчлөлт хийсэн үед заримдаа тэндээсээ дуудаад өөрчлөлт нь харагдахгүй байдаг тал бий.
...
Бичсэн aku, February 20, 2010
web iin server computer n bainga asaalttai bh ystoimu??
...
Бичсэн mnwww, February 10, 2010
кеш гэж юуг хэлээд байгаа юм бэ?
...
Бичсэн lookie, February 05, 2010
Сайтаасаа яаж мэйл явуулах вэ??? Жишээ нь нэг гишүүн бүртгүүлэхэд бүртгэлийн мэдээллүүдийг автоматаар мэйл хаяг руу явуулж байхаар... Мөн шинэ мэдээ нийтлэгдэх юм бол хэрэглэгчийн мэйлээр явуулдаг... энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч... Жуумлагийн И-мэйлийн тохиргоог нэлээн ухлаа... Болдгүй ээ...
...
Бичсэн Sukh, February 02, 2010
Hi

Тэр "Үндсэн компонентуудыг суулгах" гэсэн хэсэгт бичсэн чинь чиний яриад байгаа нэмэлт боломжууд байгаа юм. Ер нь бол ямар л ямар юм хийдэг болгож өргөтгөх боломжтой. Компонент, модулийн зорилго нь тэр юм. Нилээд нь ч үнэгүй байгаа. http://extensions.joomla.org дээрээс ороод үзээрэй.
...
Бичсэн BB, February 02, 2010
Hi, Tutorial chin ih taalagdlaa
Joomlag ashiglaj Forum, chat geh met nemegdluudiig hiij boloh u?
Esuul zuvhun suuriig n tavidaag yumu?
Hervee oruulhaar bol yaj hiih ve?
...
Бичсэн BB, February 02, 2010
Hi, Tutorial chin mash ih taalagdlaa.
Joomla-aar oor nemelt yumnuud oruulah bolomjtoi yu?
Forum, chat geh met
...
Бичсэн Sukh, February 01, 2010
Видео оруулах компонент: http://extensions.joomla.org/e...llery/3955
...
Бичсэн amgaa, January 21, 2010
bi sitedaa yaj video oruulah ve? tuslaach
...
Бичсэн aNka!, January 20, 2010
Hey Altansukh ee ene Joomla gii chine tataj awchaad yaaj suulgah ym?
...
Бичсэн Altansukh, January 20, 2010
enkhuush,

Template-niixee templateDetails.xml dotor POSITIONS gesen yumnuudiig neg shalgaad esvel template soliod uzeerei. Uzej xaraagui l asuudal baina.
...
Бичсэн Altansukh, January 20, 2010
Сайн уу? Ямар асуудал байгаагаа бичээгүй болохоор яаж туслах билээ?! Чи энэ зургаа өөрийн компьютераас биш аль нэг сервер тавьж байж харуулна даа. Flicker гэх мэт газар оруулаад холбоно доо.
...
Бичсэн Amarjargal, January 18, 2010
Hi ta buhnii ajild amjilt husey.
Bolomj baival nadad tuslaach.
...
Бичсэн enkuush, January 18, 2010
Миний сайтын модулийн байрлал заадаг хэсэг нь textarea болчих юм... Энийг яаж засах вэ???

...
Бичсэн tsetsegee, January 11, 2010
hi all. joomla template-iig ooriin husseneeree oorchilj surahad tuslah hicheeliig tataj avah link: http://www.ziddu.com/download/...2.rar.html

http://www.ziddu.com/download/...1.rar.html
...
Бичсэн mirage, December 24, 2009
hi joomla in menu nii modul olj ogch tuslaach plug in ch ym uu ursdag menu heregtei bdag
...
Бичсэн Ariunbold, December 04, 2009
sain bnuu? Altansukh tantai uulzaj boloh uu? esvel huviin yahoo messenger-r hariltsah bolomj bnuu? gants neg asuuj lavlax ajil hergiin zuil bn?
...
Бичсэн light_0113, November 28, 2009
Би чадахгүй байгаа юм бол уу ер нь болдоггүй юм болов уу... Яг Виндөвс 7 дээр засварлагч нь ажиллахгүй байх юм. Та нэг шалгаад өгөөч.... Vista, Xp дээр бол ямар ч алдаагүй ажиллаад байна...
...
Бичсэн Altansukh, November 23, 2009
LIGHT_0113:
Windows-оос хамаарахгүй, Internet Explorer 8, Mozilla Firefox дээр асуудалгүй ажиллана. Та хэрвээ RealMon хэрэглэж байгаа бол ямарч вэбсайт хийхэд асуудал гарна.

JCE засварлагч ер нь сайн ажилладаг.
...
Бичсэн light_0113, November 23, 2009
Æóóìëàãèéí editor íü windows7 äýýð àæèëëàõã¿é áàéõ þì. Ýíý àëäààã ÿìàð íýã àðãààð øèéäýæ áîëîõ óó?... ªºð ÿìàð íýã ñàíàë áîëãîõ editor áàéíà óó??? Òóñëàìæ õ¿ñ÷ áàéíà...smilies/kiss.gif
Сэтгэгдэл бичих

busy