Joomla! Developer Conference 2009 - New York И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Joomla! - Мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 12-р сарын 19, Бямба гариг, 01:02

01_jdcСайн байцгаана уу. Нийтлэл бичилгүй бараг 3 долоо хоног явсан учир гэвэл АНУ-ын Нью Йорк хотд болсон Joomla! Хөгжүүлэгчдийн Хурал 2009, энэ төрлийн анхны хуралд оролцоод ирлээ. Энэхүү хурлын гол зорилго нь Joomla!-г бүтээдэг гол программистууд болон бусад компонент, дизайн загвар хөгжүүлэгчдийг уулзуулах, дараа дараагийн Joomla! 1.6 болон 1.7 хувилбаруудад ямархуу өөрчлөлт, шинэ боломжууд, ямар зарчмаар хөгжүүлэхээ хэрэглэгчидтэйгээ ярилцахад оршиж байсан юм. Joomla!-гийн санхүүг зохицуулдаг OpenSourceMatters компаниас ивээн тэтгэн зохион байгуулсан энэхүү хурал нь маш амжилттай болсон бөгөөд энэ хуралд Joomla! Үндсэн багийн гишүүд, Mootools, Rochen Host, Microsoft, Rockettheme, CiviCRM, Shape5, CorePHP, JoomlaXTC, Joomla! Showroom, Gavick Pro зэрэг олон хөгжүүлэгч багийн төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү хурлаар дараахи асуудлыг хэлэлцсэн болно.

  • Joomla! 1.6-ийн шинэ боломжууд
  • Программчлалын өөрчлөлт
  • Хандалтыг удирдах систем
  • Олон шатлалтай нийтлэлийн бүлгүүд
  • Mootools
  • Microsoft Web App (http://www.microsoft.com/WEB/gallery/Joomla.aspx)
  • Нээлттэй эхийн бизнес загварчлал
  • Бусад хөгжүүлэгчдийн илтгэлүүд

02_conf_01
Хурал нь Нью Йорк хотын Колумбын Их Сургуулийн байранд
12-р сарын 5, 6 өдрүүдэд боллоо. Мөн энэ өдрүүдэд Drupal АУС-ын хурал ч гэсэн
энэ хотод болсон бөгөөд бид нар 4-ний орой Drupal-н хүмүүстэй цуг Beer Party хийлээ.

03_conf
Joomla! Үндсэн багийн гишүүн Hannes Papenberg

04_mootools
Mootools-н гол баатар Aaron Newton ирж илтгэл тавьлаа.

05_guys
Joomla! Үндсэн багийн гол гишүүд Louis Landry, Sam Moffat, Ian Maclennan

06_andrew
Joomla! Үндсэн багийн гол гишүүдийн нэг бол Andrew Eddie

07_mark
Joomla! Аюулгүй байдлын багийн гишүүн Mark Dexter-н хамт

08_shape5
Shape5 (http://www.shape5.com) багийн гишүүд Jonahh болон Mike нартай Алтансүх миний бие

09_elin
OpenSourceMatters компаний ерөнхийлөгч Elin Waring бизнесийн талаарх ярилцлагын үеэр

10_joomlers
Joomla! Developer Conference 2009 - New York хуралд оролцогсод

Эндээс зөндөө олон зураг үзээрэй: http://www.flickr.com/photos/zuno/sets/72157622959252794/

Эндээс хурлын бичлэгүүдийг бүрэн эхээр нь үзэж болно: http://www.ustream.tv/jdc09/videos

Joomla! сонирхогч та бүхэн надтай холбоо барих хэсгээр дамжуулан холбогдож
Joomla! Хэрэглэгчдийн Бүлгэм Монгол-д элсэхийг уриалж байна. Эхний уулзалт 11-р сарын 21-нд болсон
бөгөөд дараагийн уулзалт 2010 оны 1-р сард болно. Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдлүүд (6)Add Comment
...
Бичсэн Demjigch , March 03, 2010
Amjilt hvsii zaluusaa. ilvv ixiig hiij gvitsetgeerei
...
Бичсэн Түвшинбаяр, December 30, 2009
сайн байцгаана уу
Их сайхан уулзалт болсон байна. 2010 оны 1 сард болох уулзалтанд заавал очно.

Та бүхний ажилд бөөн бөөн, их их амжилт хүсье.

...
Бичсэн batka, December 27, 2009
uneher goyo uulzalt bolson bn bi baharhaj bn
...
Бичсэн Өлзийбат, December 22, 2009
Гоё уулзалт болсон байна. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
...
Бичсэн hosoo, December 20, 2009
hi...ta nariin ajild amjilt husey... Joomla hicheelee iluu shan delgerengui oruulj uguuch...Jishee ni nemeltuud, componentuud, moduliud-iin english neriig mongoloor ni shan taibarlaad, ymar bolomj ugdug talaar ni shan tailbarlaad ugvul ih zugeer bna...
...
Бичсэн sm, December 19, 2009
sain bain uu joomla mongol nutagshuulat bagiin hamt olond ajlin amjilt husey ta buhend bayrlaj talahrsanaa ilerhiiley ajil amidrlin unduruus undur amjilt dahin hurgey www.vegesos.mn
Сэтгэгдэл бичих

busy