Joomla! Хэрэглэгчдийн Бүлгэм - Монгол И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Joomla! - Мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 10-р сарын 31, Бямба гариг, 14:01
joomla_rug_smТа бид Joomla! 1.5 Монгол хувилбараа хэрэглэж эхэлснээс хойш 1 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Joomla! сонирхогчдоосоо багагүй санал хүсэлт, санаа оноо, асуудлуудын талаар сонсож ярилцлаа. Бид та бүхэнд амласан ёсоор Joomla! Үндсэн багт бүртгүүлсэн "Joomla! Хэрэглэгчдийн Бүлгэм Монгол" буюу "Joomla! User Group Mongolia" зохион байгуулж байгаа бөгөөд анхны уулзалтыг 2009 оны 11-р сарын 21-ний Бямба гаригт явуулахаар товлож байгааг зарлахад таатай байна.

Уулзалт 2009 оны 11-р сарын 21-ний Бямба гаригт 10 цагаас АНУОУХА-ын Сургалт, Мэдээллийн Төвд буюу Таван Богд Плаза (хотын төвд, Соёлын Төв Өргөөний ард)-гийн 2-р давхарт 31 тоотод болно.

Уулзалтанд Joomla! сонирхон хэрэглэгчид хэн бүгд чөлөөтэй оролцож болох бөгөөд бид дараахи асуудлуудыг ярилцах болно. Үүнд:
  • Joomla! Хэрэглэгчдийн Бүлгэм Монголын зорилго, зорилтууд
  • Зохион байгуулалт, хамтран ажиллах хэлбэр
  • Joomla!-г хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах
  • Нээлттэй эхийг дэмжин ажиллах
  • Дараагийн уулзалтын товыг тогтоох
Та бүхнийг өргөнөөр оролцож, өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй хуваалцахыг урьж байна. Уулзалтаас өмнө та бүхэн манай вэбсайтны харилцах хэсгээр дамжуулан холбоо барьж болох бөгөөд уулзалтанд оролцохын тулд заавал бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг анхаарна уу.

Хүндэтгэсэн,
Алтансүх Т.

Нэмэлт мэдээлэл: Уулзалт болох газрын байршлын зургийг доор харууллаа.
Сэтгэгдлүүд (16)Add Comment
...
Бичсэн Суугий, August 06, 2010


Сайн байна уу
Joomla хэрэглэгчдийн бүлгэмд нэгдэж орох хүсэлтэй байна. Яаж холбогдох вэ? Надад туслаач.

Цаашдийн ажилд нь өндөр амжилт хүсье
...
Бичсэн bandka, June 15, 2010
hi

bi joomla der site hisen 2 hel der yaj bolgoh talar bolon hiisen 1 helderhee yaj duplicate hij huulbarlaj oor buyu english hel der bolgoh talaar meddeggui hariu

unshval mailruu bichij tuslaarai
...
Бичсэн 1976, April 23, 2010
Нээрээ монголчууд минь дээ, вм хийсэн нэгнээ өөчилж гоочлохоо болихгүй адгийн байхаа болимоор штээ. Яг тамын тогоо. Хийхгүй бол хийсэнгүй гэ жунтууцна, хийхээр өчүүхэн зүйлээр өөчилж дайрна, яачихсан ард түмэн юм бэ.
...
Бичсэн Мөөгий, February 26, 2010
Их гоё юм аа. Энэ сайт. Гэхдээ ийм утгагүй бодолтой зарим нэг
...
Бичсэн NUM6, February 11, 2010
Hi. Tanai web site-d bainga zochilj heregtei medeellee avch chaddag. Odoo ushuu iluu suraltsahiig husch bna. Tanaih surgalt yavuuldag uu?
...
Бичсэн Энхбаатар Түвшин, February 09, 2010
Сайн байна уу? Уучлаарай би нэг зүйл асуух гэсэн юм аа.Би 2008 оны 12 сард анх нэт тавиулас тэрнээс өмнө нэтд их зүйл хийдэггүй байсан юм аа.Анх нэг блог(gogo) нэгээд удалгүй зөвхөн түүнийг 2 мөртэй болгох гэсэн хийчээгээд чадахгүй дээ ucoz руу зугтлаа 2 мөртэй болсон гэсэн котегорын зураг гарахгүйд ихэл хэлэгнэн бусад шиг(вэб шиг вэб)хийх гэсэн юм ингээд бүтэн хэд хоног судалсны эцэст зун өөрийн хүссэн вэб шиг вэб сайт хийсэн shuud.co.cc 6.12 той phpfution байсан байхаа дараа нь жоомла-г оролдож үзмээр санагсан тэгээд уудаан туршиж байгаад(wamp дээр)чадсан гэхдээ хостын асуудал хицүү байсан тэгээд freehostia гэдэг үнэгүй хост олсон гэтэл жоомла 1.5.9тэй байхын update хийж 15 болгох гэсийн юу хэрэгтэй вэ? Би нэг ийм бүлгэм нээдэг юм уу? Жоомлааг ашиглаж байгаа олон хүн танинаа гэхдээ надтай адил насанд хүрээгүй. smilies/smiley.gif
...
Бичсэн Одсар, February 09, 2010
Танай Joomla Mongolia бүлэгт элсэж ормоор байнаа. Яаж орох вэ, хурлаас нь хоцорсон байнаа. Мөн Жуумлагийн сургалт дахин явагдах уу. Би суралцах сонирхолтой байна.
...
Бичсэн Одсар, February 09, 2010
Сайн уу Алтансүхээ. Чи битгий санаа зовоо. Юм хийдэггүй, хийж чаддаггүй хүмүүс л ингэж инээдтэй зүйл бичдэг юм. Чиний Монголын залуусын мэдлэгт хийсэн энэ хөрөнгө оруулалт чинь зарим хүмүүсийн аазгайг хөдөлгөсөн бололтой. Жингэр хуцаж л байдаг юм, харин жингийн цуваа явж л байдаг. Good luck.
...
Бичсэн lolzer, February 02, 2010
Zochin buruu yarij bna. Chi yadaj orchuulj tawiagui shdee. Zvgeer neg orchuulsan blaa ch gsn ene chin bid nart mash heregtei une tsenetei bna. N20 bolon mongoliig hugjuulj bna.
...
Бичсэн Batnyam, December 23, 2009
Zochin chi ooroo tiim lag yumuu tguul chi ooroo neg neelttei eh barij avaad teriigee chaddag yum bol orchuulaad mongold olon hereglegchidtei bolgochooch
...
Бичсэн Altansukh, December 19, 2009
За зочин минь,
Зөвхөн орчуулаал болчихсон гэж бодож байгаа бол та андуураад байна.
- Орчууллаа -Сургалт явууллаа -Төрийн байгууллагуудад төдийгүй бүх нийтэд үнэгүй өглөө -Joomla!Day өдөрлөг зохион байгууллаа -Бүлгэмээ байгуулаад ажиллаж байна -Бизнесийнхэнд туслах зорилгоор хөгжүүлэгчдийн хурал явж хүмүүстэй уулзаж Монголд хурал хийлгэх талаас ярилаа. -Өдөр тутмын сонин, Миний компьютер сэтгүүл, Боловсрол ТВ-ээр мэдээлэл зөндөө цацлаа. Бидний энэ бүх хийж байгаа нутагшуулалтын ажлыг бүрэн утгаар нь илэрхийлэх үүднээс Монгол хувилбар гэлээ. Зөвхөн орчуулга байсан бол орчуулга гээл нэг вэбсайт дээр тавиад хаячих байсан биз. Хэдэн сарын дараа үхэх байсан биз. Хариу бичээрэй.
...
Бичсэн Zochin, December 17, 2009
Joomla mongol huwilbar bish orchuulsan huwilbar shvv dee. Ichmeer ium medehgvi hvmvvst mongol huwilbar geed.
Helnii text orchuulsnaa mongol huwilbar geheesee ichdeggvi iumuu.
Windows mongol huwilbar gesen bol yahaw
...
Бичсэн sixtynine, November 21, 2009
Oo hotsortson bnashdeee. say l sanalaa. balai yumaa. Ene uulzalt deer yu bolson yasan iisen talaarai medeelel hurgeerei. hairan yum... smilies/wink.gif
...
Бичсэн Anre, November 20, 2009
ochij sonirhonoo her udaan urgeljleh bol
...
Бичсэн chaamaa, November 17, 2009
Хаягаа илүү тодорхой бичиж өгөөчsmilies/grin.gifsmilies/kiss.gif
...
Бичсэн sixtynine, November 14, 2009
Dajgui shuu. Ajil garchihgui bol ochihiig bodnoo. Bi joomla sudlaad bas ovoo hugatsaa ongorchee... Ta buhentei negdehiig husch bna.

Zaluusaa bugd idewhtei baitsgaagaarai... Amjilt
Сэтгэгдэл бичих

busy