Joomla! 1.5 Монгол хувилбар гарлаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 19
МууМаш сайн 
Joomla! - Мэдээлэл
Бичсэн Алтансүх   
2009 оны 9-р сарын 28, Даваа гариг, 09:29

joomla-15-mongolia_logoТа бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол Хувилбар албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөл, АНУ дахь Joomla! Үндсэн багийнхан бүгдэд тахархлаа илэрхийлье. Мөн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт баяр хүргэе.

Joomla! Day Mongolia 2009
Joomla! 1.5 Монгол хувилбарыг албан ёсоор Joomla! Day Mongolia 2009 өдөрлөгийн нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Долгор нээсэн бөгөөд энэхүү агуулгын удирдлагын систем нь Монголын Мэдээллийн технологийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр гэж тэмдэглэлээ. ЗГХЭГ нь цаашид байнга дэмжин ажиллаж, Монгол улсын төрийн байгууллагуудад Joomla! нэвтрүүлэхэд бодлогын түвшний дэмжлэг үзүүлэхээ амлалаа.

jd_logo_whiteJoomla! Day Mongolia 2009 нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа 2 жилийн ажлын үр дүн бөгөөд Монголын төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм болон хувь хүмүүс бүгдэд эх хэл дээрээ ашиглаж болох, хялбар системийг үнэгүй хэрэглэн интернэтд өөрсдийн вэбсайтыг нээх боломжийг олгож байгаа юм. Joomla! сонирхогчдын хувьд санал бодлоо солилцох, хамтдаа суралцах, шинэ санаа хэлэлцэх боломжийг олгоно. АНУ дахь Joomla! Үндсэн багийн төлөөлөгч н. Райн Озимек энэхүү үйл ажиллагаанд оролцож илтгэл тавих болно.

Joomla! нь шагнал хүртэж байсан шилдэг АУС бөгөөд энгийн вэбсайтаас эхлээд онлайн програм хангамж бүтээх боломж олгодог юм. Joomla!-г маш алдартай болоход нөлөөлсөн гол хүчин зүйл гэвэл сурах, хэрэглэхэд маш хялбар бөгөөд чөлөөт, нээлттэй эхийн систем учраас хүр болгон үнэгүй авч хэрэглэж болно.

Joomla! Монгол хувилбарыг анх 2007 онд гаргаснаас хойш 200 гаруй төрийн байгууллагын вэбсайтууд энэ давуу талуудыг ашиглан вэбсайтаа шинэчилсэн билээ. Ингэснээр төрийн байгууллагууд иргэдтэй илүү нээлттэй харилцах, мэдээллийг түргэн шуурхай иргэдэд хүргэхэд тус дөхөм болсон. Үүнээс гадна Монголын 13200 гаруй вэбсайтууд Joomla! Монгол хувилбарыг хэрэглэн ажиллаж байгаа билээ. Хамгийн сүүлийн Joomla! 1.5 хувилбарыг иж бүрнээр нь орчуулан гаргаж байгаа нь Монголчуудад интернет дэхь агуулгыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Joomla! 1.5 Монгол хувилбар
Үндсэн сайт, Удирдлагын самбар, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрэн Монгол хэл дээр та бүхэнд хүрч байна. Бид цаашид ч та бүхэнд Joomla!-д зориулсан нээлттэй эхийн нэмэлтүүдийн орчуулгыг хүргэх болно. Мэдээж Joomla!-гийн шинэ хувилбаруудтай өөрсдийн орчуулгыг нийцүүлэн байнга шинэчлэх болно. Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын баг нь Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр Монгол албан ёсны орчуулгын баг болсон бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://community.joomla.org/translations.html вэбсайтаас үзнэ үү. Албан ёсны багийн давуу тал нь шинээр гарах хувилбарууд, тэдгээр дэхь өөрчлөлтүүдийн талаарх Joomla! ажлын хэсгийн хэлэлцүүлгээс мэдээллийг урьдчилан авдаг бөгөөд ингэснээр Joomla! шинэчлэгдсэн даруй та бүхэнд шинэ Монгол хувилбар хурдан шуурхай очих боломжтой болж байгаа юм.

Joomla! 1.5 Монгол хувилбар татан авах: http://www.n20.mn/media/Joomla_1.5.14-Mongolian-Stable-Full_Package.zip
Joomla! 1.5.14 Монгол хэлний багцуудын мэдээлэл: http://extensions.joomla.org/extensions/languages/translations-for-joomla/6045/details
Joomla! 1.5.14 Үндсэн сайтын Монгол багц татан авах: http://joomlacode.org/gf/download/frsrelease/9487/42871/mn-MN_joomla_lang_site.1.5.14.zip
Joomla! 1.5.14 Удирдлагын самбарын Монгол багц татан авах: http://joomlacode.org/gf/download/frsrelease/11200/44609/mn-MN_joomla_lang_admin.1.5.14.zip

Эдгээр Монгол хэлний багцууд нь сайн шүүгдэн хэлэлцэгдсэн хэдий ч сайжруулах шаардлагатай олон үг хэллэг байгаа бөгөөд бид дараа дараагийн хувилбаруудад улам оновчтой сайн орчуулгыг хүргэхээр ажиллах болно. Та бүхний санал бодол чухал хэрэгтэй бөгөөд бидэнтэй холбоотой ажиллана гэдэгт итгэж байна.

Хөгжил дэвшлийн зүг урагшаа!
Сэтгэгдлүүд (12)Add Comment
...
Бичсэн Altansukh, January 11, 2010
http://n20.mn нүүр хуудас дээр "Joomla! 1.5 Монгол хувилбар" гэсэн баннер дээр линкийг шинэчлээд тавиад байгаа.
...
Бичсэн shinee, January 09, 2010
Hi joomla 1.5 mongol huvilbariig tataj avah holboos bolohgui bna ta dahin tavih bolomj bna uu? pls
...
Бичсэн Áàãàà, December 16, 2009
¯íýõýýð èõ àæèë õèéæýý. Ýíý á¿ãäèéã õèéæ áàéãààä ¿ðãýëæ áàÿðòàé áàéãàà ø¿¿. Çà çà óëàì èõèéã õèéæ á¿òýýãýýðýé õý õý äàâàðñàí... ãýæ çîîç äàõèí áàÿðëàëàà.smilies/cheesy.gif
...
Бичсэн Bataa, October 17, 2009
mash ih huleelee. bayarlalaa6 ulam ikhiig buteekhiig husie
...
Бичсэн AD, October 13, 2009
Ta nart amjilt husye! Mash ih bayarlalaa!
...
Бичсэн Бат, October 02, 2009
Баярлалаа ажлын өндөр амжилт хүсийsmilies/grin.gif
...
Бичсэн Батням, October 02, 2009
Баярлалаа та нарт ажлын өндөр амжилт хүсэе
...
Бичсэн Altansukh, September 29, 2009
Gabi - Admin ruu anx oroxiinxoo omno xelee songood orj bolno.
...
Бичсэн Gabi, September 29, 2009
admin deeree helee yaj songoj solih ve? bi joomla praise admin tai....smilies/sad.gif
...
Бичсэн xos, September 29, 2009
Баярлалаа. Их ажил амжуулсан байна. Ёстой их баярлалаа.smilies/grin.gif
...
Бичсэн enjoyment, September 29, 2009
Bayarlla turshij uzie
...
Бичсэн batzaya, September 29, 2009
Bayarlalaa, help mongol boloh uu
Сэтгэгдэл бичих

busy