| Apple-н шинэ бүтээгдэхүүн юу юм бол?! |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд |
| Бичсэн Алтансүх |
| 2010 оны 1-р сарын 20, Лхагва гариг, 17:37 |
"Бидний шинэ бүтээлийг хүрэлцэн ирж сонирхоно уу" гэж Apple корпорацийн урилган дээр бичсэн бөгөөд доорх зургийг тавьсан байна. 1-р сарын 27-нд Сан Францискод болох хэвлэлийн хурал нь олны анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд яг ямар шинэ бүтээгдэхүүн болохыг одоогоор хэн ч мэдээгүй байна. Ихэнх хүмүүсийн таамаглаж байгаагаар бол Apple Tablet буюу iPhone шиг олон мэдрэмжит 20 см-н дэлгэцтэй төхөөрөмж байж магадгүй ажээ.Apple Tablet буюу сүүлийн үед "iPad" гэгдэж магадгүй гээд байгаа энэхүү төхөөрөмж нь зөвхөн ганц том дэлгэцтэй, ямарч гар, хулганагүйгээр дэлгэцэн дээрх цахим гар товчлуураар удирдах, iPhone маягийн зүйл байж болох талаар одооноос 5-6 сарын өмнөөс яригдаж эхэлсэн юм.
Иймэрхүү дизайнтай төхөөрөмжүүд нь ихэвчлэн цахим ном уншигч байдлаар гарч байгаа бөгөөд хэдэн жилийн өмнө Microsoft-н санаачилсан TabletPC нь үзэгтэй дэлгэцтэй байсан билээ.
Яг ямар үзүүлэлттэй, ямар боломжуудтай төхөөрөмж гарах гээд байгааг, тэр ч бүү хэл яг юу гарах гээд байгааг хэн ч мэдэхгүй байгаа нь Apple-н ихэд сайн удирдан зохион байгуулдаг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлтийн бодлоготой нягт холбоотой бөгөөд ингэж чадсанаар хэрэглэгчдэд асар их хүлээлт төрүүлж чаддаг байна. Энэхүү хүлээлтийн хариуд ч маш сайн төхөөрөмжүүдийг гаргаж чаддагийн нэг жишээ бол iPhone билээ.
За тэгэхээр яг нэг долоо хоног хүлээгээд л юу болохыг мэдье. Хэрвээ интернетээр яригдсан шиг 20 см-н мэдрэмжит дэлгэцтэй, цахим ном (бас PDF) уншихад эвтэйхэн, нарийн дизайн хийхэд туслах үзэгтэй, Tablet маягийн төхөөрөмж $600-800-т багтаад гарчихвал хорхой хөдөлгөөд салахгүй дээ.
![]()
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 274 Сэтгэгдлүүд (2)
![]() |


"Бидний шинэ бүтээлийг хүрэлцэн ирж сонирхоно уу" гэж Apple корпорацийн урилган дээр бичсэн бөгөөд доорх зургийг тавьсан байна. 1-р сарын 27-нд Сан Францискод болох хэвлэлийн хурал нь олны анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд яг ямар шинэ бүтээгдэхүүн болохыг одоогоор хэн ч мэдээгүй байна. Ихэнх хүмүүсийн таамаглаж байгаагаар бол Apple Tablet буюу iPhone шиг олон мэдрэмжит 20 см-н дэлгэцтэй төхөөрөмж байж магадгүй ажээ.

