Google-н Nexus One гар утас шинээр гарлаа И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Цахим хэрэгслүүд
Бичсэн Алтансүх   
2010 оны 1-р сарын 06, Лхагва гариг, 22:49
google_logo_smallGoogle өөрийн гар утас болох Nexus One-г өчигдөр нийтэд дэлгэсэн байна. Android үйлдлийн системтэй ухаалаг утаснуудаас хамгийн сүүлийн үеийнх бөгөөд Google ба HTC хамтран бүтээжээ. Superphone гэж Google-ийнхэн нэрлээд байсан учир гэвэл Android үйлдлийн системийн ид шидийн бүрэн дүүрэн ашигласанд байгаа гэж тайлбарлажээ.

Google Nexus One утас нь шууд худалдан авбал $530 үнэтэй бөгөөд T-Mobile-н 2 жилийн гэрээтэй хамт $150-д авж болох ажээ. Verizon компани хэдэн сарын дараа энэ утсыг хэрэглэгчиддээ санал болгоно гэсэн бөгөөд 2 жилийн гэрээний хамт ойролцоогоор $200 болох байх гэж таамаглаж байна.

01_nexus

Энэ утасны онцлогуудаас дурдвал:
  • 1Ghz хурдтай Qualcomm Snapdragon процессортой бөгөөд 9.4 см-н хэмжээтэй 480x800 нарийвчлалтай AMOLED дэлгэцтэй ажээ.
  • Android 2.1 систем, Flash 10.1 суулгасан.
  • 5 мегапикселийн нарийвчлалтай, LED гэрэлтэй камер нь зураг авахаас гадна MPEG-4 видео бичлэг хийж YouTube руу шууд оруулах боломжтой.
  • Утасгүй сүлжээний 802.11n стандартаар хурдан ажиллана.
  • Удирдах голын бөмбөг олон өнгийн гэрэлтэй LED-тэй учир янз бүрийн дохиог өнгөөр ялган үзүүлнэ.
  • GPS, Луужин, Bluetooth, гэрэл, орон зай, хөдөлгөөний мэдрэгчтэй.
  • 1400 mAH зайтай учраас илүү олон цаг интернет үзэх, ярих боломтой.
  • Юм бичихгүйгээр шууд ярихад текст болон хөрвүүлэх учраас товчлуур хийгээгүй байна.
  • Харин дэлгэц нь олон цэгийн мэдрэмжгүй учраас яг iPhone шиг удирдаж болохгүй юм байна.
Бусад үзүүлэлтүүдийг сонирхуулбал:
02_nexus_specs

Энэ утсыг Монголын GSM сүлжээтэй компанийн сүлжээнд ашиглаж болох хэдий ч 3G интернет нь таарахгүй байх магадлалтай юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл олдвол та бүхэнд хүргэе. Зүгээр худалдаж аваад хэрэглэхийг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.

Энэ утасны ажиллагаатай жинхэнэ юм шиг танилцъя гэвэл та http://www.google.com/phone хаягаар ороорой.

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих

busy