Shuttle сансрын хөлгийг хямдхан зарна гэнэ И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Шинэ мэдээ, мэдээлэл - Технологи
Бичсэн Алтансүх   
2010 оны 1-р сарын 18, Даваа гариг, 09:22

100 гаруйхан сая миль явсан сансрын Shuttle хөлгүүдийг NASA их хямдхан зарна гэнэ шүү. Ердөө 28.8 сая доллар. АНУ-ын Сансар судлалын үндэсний төвөөс зарласны дагуу гамтай хэрэглэсэн сансрын хөлгүүдээ анх 41 сая гэж байснаа үнийг буулган зарах болсноо мэдэгдлээ. 2003 онд сансрын Колумбиа хөлөг сүйрснээс хойш эдгээр сансрын хөлгүүдийг хэрэглэхийг зогсоох талаар хүчтэй яригдаж эхлэн 2010 оны сүүлээс Олон улсын сансрын станц ашиглалтанд ормогц зогсоох шийдвэр гаргасан билээ.

SpaceShuttleForSale

NASA-гийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тэд сансрын хөлгийг зарж мөнгө олохыг зориогүй бөгөөд гол нь түүнийг музей, сургуулиудад өгснөөр олон хүнд үзүүлэн АНУ-ын бахархал болгон мөнхлөх зорилготой гэжээ. 20 гаруй газрууд худалдан авахыг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд Кеннедийн сансрын хөөргөх цогцолбор өөрийн зочдын хэсэгт байрлуулахыг зорьж байгаагаа мэдэгджээ.

2 сарын 19 хүртэл худалдан авах саналуудыг хүлээн аваад, эцсийн шийдвэр гарсны дараа Endeavour болон Atlantis хөлгүүдийг 2011 оны 7 сар гэхэд бэлэн болгоно. Худалдан авсан тал нь тээвэрлэх асуудлаа шийдэх бөгөөд сансрын хөлгүүд маань шууд онгоц шиг нисэж чадахгүй учраас  ачааны Boeing 747 дээр тээвэрлэх эсвэл газраар зөөвөрлөж таарах биз.
Сэтгэгдлүүд (2)Add Comment
...
Бичсэн smchts, January 20, 2010
mongolchuud tuugeer hed hed nisjihen shuu buur bolohgui bolloo bolloo gehed mongolchlaad heden jil uniishdee
...
Бичсэн smchts, January 20, 2010
hi tuunees negiig avayldaa
Сэтгэгдэл бичих

busy