| Mozilla Firefox 3.5 |
|
| Шинэ мэдээ, мэдээлэл - Программ хангамж |
| Бичсэн Алтансүх |
| 2009 оны 7-р сарын 20, Даваа гариг, 18:23 |
Нээлттэй эхийн програм хангамжийг хөгжүүлэгч Mozilla сангаас ээлжит бэлэг болгон Firefox вэб хөтчийнхөө 3.5 хувилбарыг 6-р сарын 30-нд гаргасан билээ. Энэхүү шинэ хувилбар нь илүү хурдан ажиллагаа, аюулгүй, найдвартай байдал, вэбийн шинэлэг стандартуудыг дэмжих болон хүссэнээрээ тохируулах боломж зэргийг эрс сайжруулсан байна.Юун түрүүнд та энэ шинэ вэб хөтчийг татан авч суулгахыг хүсвэл Mozilla Firefox 3.5 энэ холбоосоор ороод Download now - Free гэсэн товчийг дараарай. Та өмнө нь Firefox 3.0.x хувилбартай бол санаа зоволтгүйгээр шууд шинэчилж болно. Ингэснээр таны хувийн тохиргоо, вэбийн түүх, тэмдэглэсэн хаягууд болон нэмэлт хэрэгслүүд хадгалагдан үлдэх болно.
Mozilla энэ шинэ хөтөчдөө зориулан шинэ үзүүлэгч програм зохиосон нь TraceMonkey бөгөөд өмнөх хувилбартай харьцуулахад доод тал нь 2 дахин хурдан ажиллагаатай болгожээ. Ингэснээр таны интернет хурднаас гадна вэб хөтөч тань хурдан ажиллаж вэбээр аялахад арай хурдан болгох юм.
![]() Өмнөх хувилбарт шинэээр гарч байсан Private Browsing буюу Нууцаар вэб үзэх хэлбэр нь шинэчлэгдэн сайжирсан бөгөөд Tools цэснээс Start Private Browsing (Ctrl + Shift + P) сонгон вэб үзэхэд энгийнээр үзэж байгаагаас бараг ялгаагүй үзэн, гол нь вэбсайтуудаа үзээд дууссаны дараа вэбийн түүх, нөөц файл, хаягийн мөр зэрэгт ямарч ул мөр үлдэхгүй юм.
![]() Та өмнө нь Firefox 3.0.x хувилбар хэрэглэж байсан бол зарим нэг нэмэлт програм тань ажиллахгүй байж болох бөгөөд хэсэг хугацааны дараа тэдгээр нь 3.5.x хувилбарт шинэчлэгдэн гарах биз. Ямарч байсан дараахи нийтлэлд байгаа нэмэлтүүд ихэнх нь ажиллаж байна: http://www.n20.mn/all-latest-news/12-software/83-firefox-most-popular-addons.html.
Нэмэлт мэдээлэл (2009-08-09): Firefox 3.5-ийг хэрэглээд 2 долоо хоног гаруй боллоо. Овоо гайгүй байх шиг байсан чинь харин Facebook ерөөсөө дэмийрээд ажилладаггүй ээ. Yahoo Mail ч бас сайн ажиллахгүй шинжтэй. Fast Dial дээр бүртгэсэн вэбүүд маань алга болчихлоо. Эхнээс нь шинээр оруулж таарч байх шиг байна. За нэг их хурдан ажиллаад шальсан юмгүй сонин л байна. За тэгээд 3.5.2 шинэчлэлээр ч олигтой юм алга. Одоохондоо гайхаад л байна. Аль нэг нэмэлтээс болж байгаа юм болов уу гэж бодоод устгаж үзлээ. За нэг иймэрхүү.
Тэмдэглэж авах
И-мэйлээр илгээх
Үзсэн: 2861 Сэтгэгдлүүд (1)
![]() |


Нээлттэй эхийн програм хангамжийг хөгжүүлэгч Mozilla сангаас ээлжит бэлэг болгон Firefox вэб хөтчийнхөө 3.5 хувилбарыг 6-р сарын 30-нд гаргасан билээ. Энэхүү шинэ хувилбар нь илүү хурдан ажиллагаа, аюулгүй, найдвартай байдал, вэбийн шинэлэг стандартуудыг дэмжих болон хүссэнээрээ тохируулах боломж зэргийг эрс сайжруулсан байна.


